УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар О.Баасанхүү гишүүний санаачилсан "Эрдэнэт" үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч тус асуудал гишүүдийн зүгээс дэмжлэг авсангүй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Баделхан "Эрдэнэт үйлдвэр улс орны хөгжилд маш их нэмэр болсон. Ялангуяа манай улс зах зээлийн харилцаанд шилжих үед тус үйлдвэр Монгол орныг авч гарсан. Хаалтын тухай ярихад өнөөдөр эрт байна. Харин эсрэгээрээ Эрдэнэтийг анх 1978 онд байгуулж байхад дөнгөж ажилд орж байсан 20 настай залуус өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа тул тэдгээр ажилтнуудын нийгмийн асуудлыг анхаарах нь зүйтэй" гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хүнд, хөнгөн үйлдвэрүүд хэвийн хөгжөөд явж байгаа аж үйлдвэрийн хотыг хаах талаас нь биш хөгжлийнх өнцгөөс харах хэрэгтэй, энэ асуудлыг Засгийн газар оруулж ирэх нь зүйтэй
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Засгийн газраас энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа тул ингэж тусгайлан нэг уурхайд зориулж тогтоол гаргах шаардлагагүй гэсэн саналуудыг гаргажээ.
Үүний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүний өмнөөс кноп дараад миний саналыг хүчингүй болголоо. Иймэс Үндсэн хуулийн цэцэд хандана" гэж мэдэгдэв.