Лахор хотын Pearl Continental зочид буудлын үүдний танхимд байрлуулсан уриа нэлээдгүй хөөргөн. CPEC буюу БНХАУ, Пакистаны эдийн засгийн коридорыг сурталчлан “Пакистан-Хятадын найрамдал мандтугай” гэсэн үг бичжээ. Мөн “Бидний нөхөрлөл Хималайн нуруунаас өндөр, дэлхийн хамгийн гүн далайгаас ч гүн, зөгийн балнаас ч амттай” гэсэн бичээс харагдана.
Энэхүү гүн, гүнзгий, амтлаг нөхөрлөл их мөнгөний үнэ цэнэтэй. Өрнөд Хятадыг Пакистанаар дамжуулан Арабын тэнгист гаргах CPEC схем нь илүү амбийцлаг “Нэг бүс-нэг зам” төслийн бүрдэлд багтдаг. Дэлхийн хоёр дахь гол эдийн засгийг төв Ази, Европ, Африктай холбох орчин цагийн Торгоны зам үүсгэх “Нэг бүс-нэг зам” санаачилгад дэлхийн 65 улс хамаарч байгаа. Уг санаачилга нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хайртай төсөл. Дэд бүтцэд тулгуурлаж буй уг төслийн явцыг бусад улсын удирдагчдад энэ долоо хоногт тайлбарлах үеэрээ ноён Ши “зууны төсөл” гэсэн үг хэрэглэж байлаа.
Өнгөн талдаа ноён Шигийн төсөл хамгийн өгөөжтэй тусах улс нь Пакистан гарцаагүй мөн. Тус улсын эдийн засгийн өсөлт жилдээ бараг таван хувьтай байгаа нь тун ч дажгүй үзүүлэлт. Гэвч энэхүү өсөлт нь хөдөлмөрийн зах зээлд жил бүр 2-3 саяар нэмэгдэж буй хүмүүсийг шингээж дийлэхгүй байна.
Өрсөлдөж дийлэхээргүй хямд бүтээгдэхүүнийг хятадууд манайд шахна гэсэн айдас бий. Гэхдээ бидэнд Хятадаас өөр сонголт байхгүй” хэмээн тус улсын худалдааны сайд Куррам Дастгир Хан тайлбарлав. Пакистаныг хөрш Энэтхэг төдийгүй, үйлдвэрлэлийн томоохон бааз байгуулж амжсан Бангладештай харьцуулахад эдийн засгийн хүндрэлтэй байгааг сайдын үг нотлов.
Улс төрийн тогтворгүй байдлаас мултарч, дэд бүтцээ хөгжүүлэхээр чармайж буй хөршдөө Бээжин 55 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй. Үүнд цахилгаан станц, авто болон төмөр зам байгуулах дэд бүтцийн төсөл багтаж байна. Хятадын төслүүд ирэх таван жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг эзэлж, эдийн засгийг дахиад гурван хувиар өсгөж өгнө хэмээн Пакистаны бизнесийн зөвлөл тооцоолжээ.
Валютын хямралаа шийдвэрлэхэд нь туслах үүднээс Бээжин өнгөрсөн сард нэг тэрбум ам.долларын зээлийг Исламабадад олгосон. Хятадууд хөрөнгө оруулалтаа ашиглан, харьцангуй ядуу хөршийнхөө нөөц баялгийг өөрийн болгож, улс төрийн эрх мэдлээ тогтооно гэсэн иргэдийн айдсыг ийм зээл багасгаж өгнө хэмээн Пакистаны бодлого тодорхойлогчид найдаж байна.
CPEC тоон үзүүлэл
- 55 тэрбум ам.доллар-Бээжингээс Пакистанд хэрэглэх төслүүд
- 35 тэрбум ам.доллар-Пакистаны эрчим хүчний дутагдлыг арилгах 21 цахилгаан станцад зарцуулах зардал
Пакистаны 20 тэрбум ам.долларын хэмжээтэй худалдааны алдагдлын гуравны хоёр нь БНХАУ-д ноогддог. Хятадаас хөршдөө экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 2012 онд 9.3 тэрбум ам.доллар байснаа 2012-2015 оны хоорондох гуравхан жилд даруй 77 хувиар өсөж, 16.5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү жолоогүй өсөлттэй уялдан Бээжингийн төслүүдэд сэжиглэнгүй ханддаг хүмүүс цөөнгүй. “Энэ олон төслийн айдам хүрэм сөрөг тал нь” хэмээн Пакистаны хамгийн том хот, бизнесийн гол төв Карачи дахь ажил хэрэгч нэгэн өгүүлсэн юм.
Хил залгаа хөрш хоёр орны Засгийн газрыг хөндийрүүлэхгүй гэсэн бодлын үүднээс CPEC- ийг ил тод шүүмжлэх зоригтон гардаггүй. “Хажууд маань аварга хөрш оршиж байгаа. Энэ хөршийн хувьд бид мужаас нь ялгаагүй” хэмээн тэрбээр тайлбарлаж байна.
Хятадын талаас дэвшүүлсэн, CPEC-ийн хэлэлцээрийн анхны эх хувилбар энэ долоо хоногт Пакистаны Dawn сонинд нийтлэгдсэн нь хүмүүсийн түгшүүрийг ихэсгэлээ. Уг хувилбарт Бээжингийн газрын тос, аюулгүй байдлын бодлогод төдийгүй Шиньжяны өөртөө засах орны хөдөө аж ахуйд амин чухал үүрэг гүйцэтгэдэг, хагас цэргийн байгууллага болох Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпорацид давуу эрх олгох заалт байгаа.
Пакистаны хөрөнгө оруулалтын томоохон компанийн захирал уг заалтыг Энэтхэгт Британийн засаглал тогтох замыг зассан худалдааны байгууллагын түүхтэй харьцуулж байв. “Бид маш хянуур хандахгүй бол Британийн Ост-Индийн компанийн түүх давтагдаж болзошгүй. Алдаа гаргах л юм бол түүх давтагдаж л таарна” хэмээн тэрбээр анхаарууллаа.
БНХАУ нь CPEC-ийн хүрээнд дөрвөн үндсэн зорилт тавиад байгаа. Үүнд, Пакистаны өмнөд эргийн Гвадар боомт хүртэл коридор үүсгэх. Уг боомтыг хятадууд санхүүжүүлж, босгон, эзэмших юм. Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний хүчирхэг сүлжээ байгуулах. Гуравдугаарт, авто болон төмөр замын шугам татах. Дөрөвдүгээрт, үүсгэсэн шугамын дагуу эдийн засгийн тусгай бүс бий болгох. Уг тусгай бүсэд ажиллах Хятадын компаниуд татвараас чөлөөтэй ажиллана.
Дэд бүтцийн салбарт Исламабадын хүч хүрэхгүй байгаа ажлыг Бээжин хийж өгнө. Пакистаны цахилгааны хэрэглээний оргил ачаалал зургаан гигаватт байгаа нь тус улсын цахилгаан станцуудын хүчин чадлаас хэтэрчээ. Энэ нь дунд зэргийн нүүрсний 12 цахилгаан станцын гаргадаг эрчим хүчтэй тэнцэнэ. Одоогоор Пакистаны олон газарт өдөрт хэдэн цагаар тог таслах нь нийтлэг үзэгдэл.
Энэхүү бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Хятадын тал 35 тэрбум гаруй ам.долларын зардал гаргах гэж байгаа нь CPEC-ийн нийт төсвийн гуравны хоёрыг эзэлж байна. Бээжин Пакистанд дулааны нийт 21 цахилгаан станц шинээр байгуулж өгөх, эсвэл байгуулахад нь туслах юм. Эдгээрийн ихэнх нь нүүрсэн галлагаат дулааны цахилгаан станц. Үүний дүнд Пакистаны цахилгааны хомсдлыг хоёр дахин нөхөхүйц эрчим хүч үйлдвэрлэдэг болох юм.
CPEC-тэй холбоотой бүтээн байгуулалтын ажил Пакистаны хүнд үйлдвэрлэлд хэдийнэ түлхэц өгч эхэлсэн. БНХАУ-аас хэрэгжүүлж буй төслүүдийн ачаар цементийн үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэнийг Пакистаны гол конгломератын нэг Arif Habib компани тайлбарлав.
Хэнни Сэндер, Кайрен Стэйси