Эцэг, эхчүүд хүүхдэдээ аль болох чихэр, жимс бага авч өгөхийг боддог. Гэвч ээж, аавыгаа даган дэлгүүр орсон жаалууд харснаа авч байж санаа нь амардаг. Тэд ихэвчлэн эрээвэр хураавар бичигтэй, элдэв төрлийн тоглоомтой чихэр, жимсийг илүүд үзнэ. Тэгвэл хүүхдийнхээ сонгосон бүтээгдэхүүнийг үг дуугүй авч өгөхөөсөө өмнө та эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан, эсэх талаар бодож үзэж байв уу. Учир нь хүнсний бүтээгдэхүүнтэй хамт савласан тоглоомоос ялгарах хор таны хүүхдийн ходоодонд хүнсээр дамжин орж, эрүүл мэндэд нь заналхийлж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зах зээлд борлуулж буй нийтлэг 62 хуванцар тоглоомыг сонгон судалгаа, шинжилгээ хийжээ. Ингэхэд 98 хувь нь урд хөршид үйлдвэрлэсэн тоглоом байсан аж. Хамгийн ноцтой нь тэдгээр тоглоомын 26 хувиас нь хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис илэрчээ. Тодруулбал, хромын агууламж 50 хувьд нь, хар тугалга 25 хувьд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.
Жилд 35000 хүүхэд химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг
Энэ нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжил, бөөр, уушги, гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх гол шалтгаан болдог. Тэр дундаа хадгалалтын горим зөрчсөн бүтээгдэхүүн дэх тоглоомоос ялгарах хорт бодис хүүхдийн хүнсэнд илүү ихээр нэвчиж, дотор эрхтнийг гэмтээдэг гэдгийг тус төвийн Эрдэм шинжилгээний Б.Ганбаяр / ЗГМ© ажилтан Г.Уянга хэлсэн юм.
Уг нь хөгжингүй орнуудад тоглоомын импортын асуудалд онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдах зөвшөөрөл олгодог. Гэтэл манай улсад энэ төрлийн хяналт тавих нь битгий хэл анхаарч үзэх улсын байгууллага ч байхгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт хийдэг болсноос хойш хүүхдийн тоглоомд тавих хараа хяналт үндсэндээ байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэрчлэн бүхэл бүтэн улс байж тоглоомд агуулагдаж буй химийн бодисыг нарийвчлан тогтоодог нэг ч лабораторигүй байгаа нь ирээдүй болсон хүүхдүүдээ хөсөр хаяснаас ялгаа алга.
Эмч, мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд өртөмтгий байдаг учир бага хэмжээний хортой зүйл байсан нь ч хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох, эрүүл мэндээр хохироход хүргэдэг байна. ДЭМБ-ын судалгаагаар жилд 15-аас доош насны 35,000 хүүхэд химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг төдийгүй түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурджээ.
Уг нь Монгол Улсад хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах стандарт байдаг юм байна. Олон улсын стандартчиллын байгууллагын ISO:8124 "Тоглоомын аюулгүй байдал" дөрвөн багц стандартыг үндэсний стандартаар баталжээ. Энэ стандарт нь хүүхдийн хүнсэн дотор орсон тоглоомд ч хамаатай байдаг гэдгийг мэргэжлийн хүн хэлж буй. Хэдийгээр эдгээр стандарт Монгол улсад мөрдөгдөж байгаа ч хянаж, шалгаж, биелүүлж байгаа нь тун ховор. Бидний хүүхдэдээ худалдан авч өгдөг тоглоомын шошгонд тухайн тоглоомын химийн найрлагыг харуулсан мэдээлэл байдаггүй аж. Тиймээс аюулгүй бүтээгдэхүүн худалдаж авах баталгаа байхгүй гэсэн үг юм. Иймд эцэг, эхчүүд л үр хүүхдийнхээ эрүүл мэндэд эзэн болж, хор худалдан авч балчир үрсийнхээ аманд хийхгүй байх нь энэ аюулаас сэргийлэх ганц гарц болоод байна.
Хүүхдийн тоглоомын химийн бодисыг шинжлэх лаборатори байхгүй
Энэ талаар МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Гэрэлмаагаас тодрууллаа.
-Хүүхдүүдийн иддэг чихэр, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнд тоглоом дагуулж, савласан байдаг. Тухайн тоглоом нь хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлөх, эсэхэд ямар хяналт тавьдаг вэ?
-Хүүхдийн тоглоомд хүнсний бүтээгдэхүүн савласан, эсвэл хүнсний бүтээгдэхүүн дотор хүүхдийн тоглоом хийсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн байх шаардлага тавьдаг. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Түүнчлэн хүнс, тоглоом аль нь ч бай тухайн бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй, хадгалалтын хугацаатай, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, шинжилгээний бичигтэй, хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй л байвал асуудалгүй.
-Хүүхдийн тоглоомонд тавих стандарт гэж байдаг уу. Хүнсний бүтээгдэхүүний хамт савласан тоглоомд ямар стандарт мөрддөг вэ?
-Сургалт хүмүүжлийн байгууллагад эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм гэж байдаг. Хүүхдийн тоглоомд олон улсын ISO стандартыг үндэсний стандарт болгож, дөрвөн цуврал стандартыг мөрдөхөөр зохицуулсан. Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд хяналт тавих стандарт, дүрэм журам, тавих шаардлага маш тодорхой. Харин хяналтыг хэрхэн тавих нь асуудал болдог.
Учир нь мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн эрсдэлд суурилсан шалгалт явуулдаг учраас тэр бүр хүүхдийн хүнсэнд орж байгаа тоглоомыг шалгаад байх боломжгүй. Ерөнхийдөө хоёр шатанд хяналт тавина. Хилээр оруулж байгаа тоглоомын гарал үүслийн гэрчилгээ, чанар стандартын шаардлага хангасан, эсэхийг манай хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид шалгадаг. Харамсалтай нь, химийн бодисын шилжилт зөвшөөрөх хэмжээнд байгаа, эсэхийг үзэх лабораторийн чадамж төдийлэн сайн биш. Тиймээс бичиг баримтынх нь хувьд шалгаад л оруулчихдаг. Түүнчлэн дийлэнх тоглоомууд хяналт, шалгалтын бичиггүй, хувь хүний гар дээр буюу ганзагын наймаагаар орж ирэх тохиолдол элбэг байна.
-Хүүхдийн тоглоом хүнсний бүтээгдэхүүн хоёрыг хольж болох уу. Ямар нэг хориглосон заалт байдаг уу?
-Хүүхдүүд тоглоомоо гараараа хүрч, амаараа мэдэрдэг. Тиймээс хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байх шаардлагыг хамгийн түрүүнд тавина. Харин хамт байж болохгүй гэж хориглосон тодорхой заалт байхгүй. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүн дотор тоглоом хийдэг, эсвэл тоглоомон дотор хүнсний бүтээгдэхүүн савлах тохиолдолд хүнсний бүтээгдэхүүнд тавигдах сав, баглаа, боодлын шаардлага тавина. Түүнээс биш хольж болно, болохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ хүнсэнд байгаа тоглоом гадуураа савлагаатай, тухайн хүнсний бүтээгдэхүүнээс тусгаарласан байх ёстой. Задгайгаар нь хийж огт болохгүй.
- Хүнс, тоглоом аль нь ч бай тухайн бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй байна.
- Химийн хортой тоглоом хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжил, бөөр, уушги, гэдэс дотор зэрэг эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг.
- Хөгжингүй орнууд хүүхдийн тоглоомын импортын асуудалдаа онцгой анхаардаг.
-Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнд ямар хяналт тавьдаг вэ?
-Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд дотоодын хяналтыг тухайн үйлдвэр, импортлогч, худалдаа эрхлэгч, хэрэглэж буй хүүхдийн байгууллага тавьж, ажиллах ёстой. Хөндлөнгийн хяналтыг манай байгууллагаас хилээр оруулж ирэх үед нь тавина. Удахгүй хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлыг зохицуулсан Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль батлагдана. Ингэснээр хүүхдийн тоглоомд тавих хөндлөнгийн хяналтыг манайхаас хуулиар тавих эрх зүйн орчин бүрдэнэ.
Б.Бямбасүрэн