Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга. Тэгвэл Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7.7-д “санал асуулгыг УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон. Иймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасан “65-аас доошгүй” гэснийг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Ард нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 5-нд товлон зарлаад, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх 25 хоногийн хугацаанд бэлтгэл ажлыг хийж, иргэдийг мэдээллээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцсон. Ард нийтийн санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөг шаардлагатай. Иймд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 30 тэрбум төгрөг хэмнэж, Ерөнхийлөгийн сонгуультай хамтатган явуулахаар болсон ” гэв.
Ингээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,4 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд нь шилжүүллээ.