Австрали, Сингапур, Энэтхэг улс руу хамтарсан нислэг үйлдэнэ

Б.Сондор GoGo.mn

2017-05-19 13:49 GMT+8

МИАТ болон Катэй Пасифик компанийн хамтран ажиллах гэрээний дагуу ирэх сараас эхлэн борлуулалтаа эхлүүлж долдугаар сараас хамтарсан нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа аж.

Гэрээний дагуу Катэй Пасифик компанийн Хонконгоос цаашхи Австралийн Перт, Брисбан, Сидней, Мельбурн, Энэтхэгийн Шинэ Дели болон Сингапур руу үйлддэг нислэгт монголын тал маркетингийн тээвэрлэгчээр оролцох эрхтэй болж буй юм. Мөн эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонконгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна.

Цаашид Зүүн Өмнөд Азийн зарим орнуудтай агаарын харилцааны хэлэлцээр шинээр байгуулах боломжийг судалж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр Хонконг чиглэлийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, нислэгийн давтамжаа нэмэгдүүлэхээс гадна агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулж, шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3802 санал өгсөн байна.

Дээшээ