Сэтгэл сэргэм үнэр, амттай кофе бэлтгэсний дараа шаарыг нь хэрхэх талаар бодож байсан уу. Эрүүл мэндэд олон талын ашигтай кофег нэрсний дараа шим тэжээл нь ямар нэг хэмжээгээр үлдсэн байдаг аж. Хүн төрөлхтөн дэлхий даяар жилд кофены зургаан сая тонн шаар “үйлдвэрлэдэг”. Зөвхөн Австралид гэхэд жилд 75 мянган тонныг хаях шаардлагатай болдог бөгөөд энэ хэмжээ жилд 4.3 хувиар өсөж буй.
Кофены шаар нь органик бүтээгдэхүүний шилдэг орц болдог
Энэ хэрээр хоол хүнсний хаягдал нэмэгдэж, экологийг бохирдуулж байдаг. Хэрэглэсэн шаараа хэрхдэг талаар Улаанбаатар хотод олон салбартай “Caffe bene” кофе шопоос тодруулахад “Дахин ашигладаггүй, хаядаг” гэлээ. Харин дэлхий нийт энэ хаягдлыг дахин ашиглах хандлагатай болж байна.
Кофены шаарыг хамгийн анх ашигласан нь XIX зуунтай холбоотой. Шаарыг хаяхаас татгалзаж, шинэ үртэй хольж хэрэглэдэг байсан ч энэ нь кофены чанарыг доош татдаг байж. Тиймээс кофены хорхойтнууд, кофе шопууд өөр юунд ашиглаж болох талаар толгойгоо гашилгасны эцэст цөөнгүй санаа олжээ. Шаар нь ургамлын үрний үлдэгдэл учраас органик бүтээгдэхүүний шилдэг орц болдог байна.
УРГАМЛЫН ОРГАНИК БОРДОО
Кофены шаар нь кали, магни, фосфороор баялаг. Азотын хүчлийг хөрсөнд бага багаар шингээдэг учраас сайн бордоо болж чаддаг. Ялангуяа, хүчиллэг орчинд дуртай нэрс жимс, алтан тэрэлж, далий ягаан цэцэг зэргийг ургуулахад тохиромжтой юм байна.
Кофены шаарыг бордоотой хольсноор ургамлын өсөлтийг 20 хувиар нэмдэг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс сүүлийн үед томоохон сүлжээ кофе шопууд шаарыг хаялгүй гаднах талбай, цэцэрлэгээ тордоход зориулж байна. Тухайлбал, дэлхийн 72 оронд 26 мянган салбартай “Starbucks” сүлжээ 2015 онд төсөл хэрэгжүүлж, кофены шаараа иргэдэд тарааж эхэлжээ. “Starbucks”-ийн нийгмийн хариуцлагын багийн ахлагч Жим Ханна “Энэ бол манай байгууллага, хэрэглэгчид гээд бүгд хожиж буй төсөл. Кофены шаарыг мөнгөөр зараагүй ч байгаль орчноо сайжруулахад зориулж, ургамал тарьдаг иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчилж байна” гэжээ.
Кофены шаар хаа сайгүй байдаг учраас түүнийг бордооны зориулалтаар худалдаж авдаг газар тун ховор. Гэхдээ бусад орцтой хольж, органик бордоо болгон зардаг туршлага байдаг аж. Хэрэв ийм бордоог сайн сурталчилж чадвал ирээдүйтэй бизнес гэж энтерпренерүүд үзэж байна.
АХУЙН ШИЛДЭГ ТУСЛАГЧ
Кофены шаараар биеийн гуужуулагч хийдэг арга дэлгэрээд удаж буй. Түүний араас ийм орцтой саван, үсний маск хүртэл худалдаанд гарсан. Кофены шаараар гоо сайхны бүтээгдэхүүн хийх нь хэмнэлттэй, бас үр дүнтэй. Кофены үр нь арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэж, тэжээл өгдөг учраас органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчид үүнийг илүү таашаадаг.
Бордоотой хольсноор ургамлын өсөлтийг 20 хувиар нэмдэг
Түүнчлэн гэр ахуйн ажилд ч кофены шаарыг ашиглаж болно. Кофены шаар бол модон эдлэлийг хамгийн сайн өнгө оруулдаг эд аж. Хандалж, эсвэл бага зэрэг кофетой холиод модон эдлэлээ зүлгэвэл өнгө ордог. Түүнчлэн аяга таваг, тогоо зэрэг гал тогооны бүхий л сав суулгыг үүгээр үрж, зүлгэж болно. Хөргөгч болон халуун ногоотой хоолны эвгүй үнэрийг үүгээр дардаг. Өрөөний булангаар шавж, хорхой гүйгээд байвал бага зэрэг кофены шаар цацвал хортон шавьж үнэрээс нь дайждаг аж. Мөн нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтдын бөөсийг кофены шаараар үрж, арилгаж болно. Энэ мэтээр кофены шаарыг ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгож, төсөр аргаар мөнгө олох боломж байна.
Б.Баярмаа