Маргааш болох МАРАФОН ГҮЙЛТИЙН МАРШРУТ

Б.Чимэг GoGo.mn

2017-05-19 14:45 GMT+8

Маргааш “Автомашингүй өдөр”. Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг юм. Энэ тэмцээний 5 км, 10 км, 21 км, 42 км гүйлтийн маршрутыг танилцуулж байна.

Марафонд оролцохоор 30 мянга орчим хүн бүртгүүлжээ. 

Энэ жилийн гүйлтэд Кени, Өмнөд Солонгос, Япон улсын хоёр тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор бүртгүүлсэн. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц  зэрэг орны Элчин сайдын яамны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцох болжээ.

Авто машингүй өдрийн хүрээнд маргааш урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжлэх юм. Гүйлтийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар ажиллажээ. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 53 санал өгсөн байна.

Дээшээ