Тус тив жилдээ 40 тэрбум ам.долларын хүнс импортолдог авч хөдөө аж ахуйн том үйлдвэрлэгч болох боломж бий. Беатрис Нката “Сорго бол мөнгө” гэж хэлэх дуртай. Түүний дэлгүүр гэгдэх сарайсан модон амбаарт шалнаас нь дээвэрт тултал үр, бордоо, хортон устгагч хураажээ. Хаалганы жижиг цонхоор худалдан авагчдад үйлчилнэ. Кенийн нийслэл Найробигээс зүүн хойш 260 километрт оршдог Мукотима гэдэг нойрмог хотын энэхүү зай муутай пинг дэлгүүр гэхэд хэцүү. Гэвч энэ газар Африкийн мянга мянган фермерийн амьдралыг өөрчлөхөд тусалж байна. Хатагтай Нкатаг ирэхээс өмнө нутгийн иргэд зах зээлгүйн улмаас цөөн шуудай шош, эрдэнэ шиш мэтийг зарж, амь зогоодог байжээ.
Ойрын хотод хүрэхийн тулд энхэл донхол замаар 90 минут явах хэрэгтэй. Фермерүүд зам дээр зогсож, тарьсан зүйлээ худалдахыг оролдовч олигтой ахицгүй. 38 настай бизнес эмэгтэй Беатрис Нката Соргоны анхдагчийн агентлагийг үүсгэн байгуулснаар байдал өөрчлөгдсөн гэдэг. Тэрбээр Зүүн Африкийн нэрэх үйлдвэрүүдийн ганц нийлүүлэгч болсны дотор Diageo компанийн эзэмшдэг Найроби дэх үйлдвэр ч багтана. Тэд хямд үнэтэй шар айраг үйлдвэрлэхийн тулд соргыг ихээр худалдан авдаг. Энэ нь түүний 14000 фермерт баталгаатай орлого гэсэн үг. Тэд түүнчлэн алга дарам газар дээрээ соргыг тариалах арга барилыг судалж, ургацаа арвижуулахыг эрмэлзэж байна.
Хатагтай Нката тэдэнд үр, бордоог голдуу зээлээр худалдахын зэрэгцээ трактор, үр цацагч зэргийг түрээслүүлнэ. Сургалтын төлбөрийн урьдчилгааг ч зээлээр төлж байсан удаа бий. Түүний фермерүүдийн нэг 61 настай Жафет Кибаарагийн хувьд амьдрал нь одоо л эхэлж байгаа аж. Тэрбээр “Би ядуу байдалдаа бүүр дасчихсан байсан” гээд инээснээ үхэр, ямаатай худалдан авч, эхнэр нь мөнгөний ачаар сайхан хувцасладаг болсныг ярив. Түүний найман хүүхэд ажил хийх буюу сурч байгаа гэнэ. Африк бол маш түргэн хотжиж байгаа тив. Гэвч хүн амынх нь 60 орчим хувь хөдөөд амьдардаг агаад зарим нь хэдэн зууны өмнөх аргаараа тариалан эрхэлдэг. Ургац сайжирсан хэдий ч хөгжил дэвшлийн ард хоцорчээ.
Африк тив хөдөө аж хуйн том үйлдвэрлэгч болох чадалтай. Гэтэл 40 тэрбум ам.доллараар хүнс импортолж байна. Сомали, Өмнөд Судан, Нигери зэрэг оронд өлсгөлөн нүүрлээд байгаа үед мөнгө олох тариалан, хүнсний экспортын тухай ярих нь мэдрэмжгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ Африкийн өлсгөлөн муу цаг агаар, муу ургацаас бус муу бодлогоос улбаатай. Юуны өмнө африкчууд тариалангийн бизнесийн талаар бодох цаг болж. Зөв бодлого хэрэгжүүлбэл тус тив хүнс экспортлогч болж чадна. Үүнээс олон талын ашиг тус ирнэ. Газар дээр амьдарч буй хагас тэрбум хүний амьжиргааг дээшлүүлэхээс гадна гэр бүлийн хэмжээгээ багасгаж, дараа үеэс амьдралын түвшнээ эрс өсгөх боломж нээж болох юм.
Макро эдийн засгийн үүднээс авч үзвэл хүнс экспортлогчид гадаад валютын нөөц арвижуулж, Тайвань, Өмнөд Солонгост бүтээмжийн гайхамшгийг бий болгосон капиталын хуримтлал үүсгэх боломжтой. Үүнд цөөхөн зүйл шаардлагатай гэж Руандын Хөдөө аж ахуйн сайд асан, одоо Найробид ТББ ажиллуулж байгаа хатагтай Агнес Калибата ярилаа. Тухайлбал, фермерүүд итгэлтэйгээр тариалахын тулд газар ашиглалтын журам тодорхой байх, бүс нутгийг үрээр илүү хангах, тариалагчид илүүдлээ зах зээлд хүргэхийн тулд орон нутгийн уялдааг сайжруулах, усалгааны систем барих зэргийг дурдав. Хатагтай Калибатагийн хэлснээр юуны өмнө Засгийн газрууд фермерийн аж ахуйд анхааралтай хандаж, дэмжих ёстой бол хувийнхан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй аж.
Тэрбээр Африкийн олон удирдагч хөдөө аж ахуйг хоцрогдсон бөгөөд хөгжлийг урагшуулах салбар биш гэж үздэгийг дурдав. Хэрэв өрнөдийнхөн туслахыг хүсэж байгаа бол тэд ядуу фермерүүдэд ямаа худалдан авч өгөх буюу шоколад худалдан авахдаа таван хувийг илүү төлөх хэрэгтэй юм. Тариалангийн татаас олгож, Африкийн фермерүүдэд дэлхийн зах зээлд өрсөлдөх замыг нээж өгөх шаардлагатай. Африкийн удирдагчид технологийн ачаар газарт хүрэлгүй ядуурлаас гарна гэдэг мөрөөдлөөсөө салах ёстой. Тэд их үсрэлт буюу технологийн дөрөвдүгээр хувьсгал мэтийн ярихаас татгалзаж, ханцуйгаа шамлан тариалангийн гутлаа өмсөөд жинхэнэ хувьсгал буюу ногоон хувьсгалын тухай ярих нь өгөөжтэй.
Дэвид Пиллинг