2017.05.19 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР


2017-05-19 18:00 GMT+8

Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.

  •  Маргааш болох МАРАФОН ГҮЙЛТИЙН МАРШРУТ


     
  • Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтарын урилгаар “Ази, Номхон далайн бүсийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцжээ.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.


     
  • Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэжээ.
  • УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар О.Баасанхүү гишүүний санаачилсан "Эрдэнэт" үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч тус асуудал гишүүдийн зүгээс дэмжлэг авсангүй.


     
  • МИАТ болон Катэй Пасифик компанийн хамтран ажиллах гэрээний дагуу ирэх сараас эхлэн борлуулалтаа эхлүүлж долдугаар сараас хамтарсан нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа аж.
  • Европын кино академийн  удирдах зөвлөлийн гишүүн, нэрт найруулагч Кшиштоф Занусситай хийсэн ЯРИЛЦЛАГЫГ уншина уу.


     
  • “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ны хүрээнд 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэв.
  • Маргааш дараах замуудыг хаана


     
  • БСШУЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
  • Эх хэлээрээ ярьж, бичиж буйгаа монгол хэл сурлаа гэж эндүүрч болохгүй хэмээн Нийслэлийн Баянгол дүүргийн үндэсний лаборатори 28 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Нинж хэллээ.


     
  • УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээнээс үзвэл чуулган 10:00 цагт эхлэх байсан бөгөөд ирвэл зохих 76 гишүүнээс 17 нь ажлаа тасалсан, долоон нь гадаад, дотоодод томилолтоор яваа, ес нь чөлөөтэй байгаа аж.
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл ИНГЭЖ НЭМЭГДСЭН


     
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдэв дор “Интернэт маркетингийн конференци” арга хэмжээг гурав дахь жилдээ боллоо.
  • Ирэх намар хоёр настнуудаа аль ЦЭЦЭРЛЭГТ элсүүлэх вэ


     
  • Маргааш буюу бямба гарагт Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлж, таван өдрийн турш үргэлжилнэ.
  • Сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн Гранпри цуврал тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 3-4-нд болно.


     
  • “Хөгжлийн шийдэл” ТББ Залуусын бизнесийг дэмжих санаачлага хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Нийгмийн энтрепренёруудын чуулганыг хоёр дахь жилдээ  зохион байгуулна.

Дэлхий дахинд

  • Японы засгийн газар эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлагч хунтайж Нарүхитод албан ёсоор хэргэм зэргээ шилжүүлэн өгөх хуулийн төслийг дэмжжээ.


     
  • Доналд Трамп Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комид хандан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан майкл Флинний талаар мөрдөн байцаалтыг зогсоохыг хүссэн тухай баримт илрэв.
  • Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг болох Майкл Блүүмбергийг өнгөрсөн жил ДЭМБ-аас халдварт бус өвчнийг хариуцсан олон улсын элчээр томилсон. ДЭМБ-ын элчийн хувиар 47.5 тэрбум ам. долларын хөрөнгөтэй эрхэм дэлхийн 40 хотуудад тусламжийн гараа сунгахаар төлөвлөжээ.


     
  • Нэгэн аюулгүйн шинжээч WannaCry-ийн кодыг тайлсан гэжээ
  • 300 мянга гаруй компьютерт халдсан WannaCry-гийн цоорхойг илүү ухаалгаар, илүү өргөн цар хүрээтэй ашиглаж буй өөр нэгэн хакерын бүлэглэл байгааг Proofpoint тогтоожээ. 
GoGo Facebook Хуудас
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 53 санал өгсөн байна.

Дээшээ