Эрэгтэйчүүдийн волейболын АШТ-д БНХАУ оролцох боломжгүй боллоо


2017-05-19 17:00 GMT+8

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан БНХАУ-ын шигшээ баг тодорхойгүй шалтгааны улмаас оролцох боломжгүй боллоо.

БНХАУ-ын шигшээ баг тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан юм. Тэмцээнийг хяналтын хороо Азийн волейболын холбооны хяналтын хороо өнөөдөр хуралдаж тоглолтын хуваарьт өөрчлөлтүүд оруулжээ.

Тэмцээн өдөр бүр 15:00 цагаас эхлэх ба урьдчилсан хэсгүүдэд өөрчлөлт гарахгүй бөгөөд тоглолтуудын дараалалд өөрчлөлт гарсанд зохион байгуулах хорооноос үзэгч, хөгжөөн дэмжигчдээс хүлцэл өчжээ.

ШИНЭЧИЛСЭН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

5-р сарын 20 -нд /Бямба/

  • 15:00 Хонгконг - БНАСАУ
  • 17:00 Япон - Тайван
  • 19:00 БНСУ - Макао

5-р сарын 21 -нд /Ням/

  • 14:00 Тайван - БНАСАУ
  • 16:00 Нээлтийн арга хэмжээ
  • 17:00 Монгол - Макао
  • 19:00 Япон - Хонгконг

5-р сарын 22 -нд /Даваа/

  • 15:00 Тайван - Хонгконг
  • 17:00 БНАСАУ - Япон
  • 19:00 Монгол - БНСУ

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 130 санал өгсөн байна.

Дээшээ