Удахгүй Google таны өмнөөс мөнгө шилжүүлдэг болно

Д.Багахүү GoGo.mn

2017-05-19 17:15 GMT+8

Google компани одоо мөнгө шилжүүлэх ажлыг илүү хялбарчлах гэж байна. Дуу хоолойгоор таних системийн ачаар хэрэглэгчид удахгүй хувийн данс хооронд хялбар аргаар мөнгө шилжүүлэх боломжтой болох юм.
 
Гэвч энэ үйлчилгээ Apple-ийн Siri-ийн мөнгө шилжүүлэх үйлчилгээтэй адил зөвхөн АНУ-д эхний ээлжид нэвтрэх аж. Хэрэглэгч зүгээр л утсаа гаргаж ирээд “Жонн руу пиццаны 10 доллар шилжүүл” гээд хэлэхэд л хангалттай.
 
Ингээд хурууны хээ, дуу хоолой, нууц үг гэх мэтээр баталгаажуулаад л болно. Хүлээн авагчид нь төлбөрийн тухай мэдээлэл цахим шуудангаар очих бөгөөд хэрэглэгч зөвхөн өөрийн картын мэдээллийг системтэй холбох ажлыг л хийнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 130 санал өгсөн байна.

Дээшээ