Зөвлөлтийн анхны сансрын нисэгчдийн нэг, гурван удаа сансарт нисэж байсан Виктор Горбатко 82 насандаа таалал төгсжээ. Роскосмос өөрсдийн цахим хуудсандаа түүний гэр бүл, найз нөхдөд нь харууслаа илэрхийлсэн байна.
Тэрээр сүүлийн сар гаруй хугацааны турш биеийн байдал нь муудсан учраас Москвагийн эмнэлэгт хэвтэж байжээ. 1960 онд дөнгөж 26 насандаа Горбатко Зөвлөлтийн анхны сансрын нисэгчдийн бүлэгт багтсан юм.
Энэхүү бүлгийг өнөөдөр “Гагарины Отряд” гэж нэрлэдэг. Ийнхүү Горбатко хорвоогийн мөнх бусыг үзүүлснээр Гагарины отрядад багтдаг 20 сансрын нисэгчээс одоо Валери Биковски, Алексей Леонов, Борис Волинов нар л эсэн мэнд үлджээ.
Хэдийгээр анхны сансрын нисэгчдийн бүлэгт сонгогдсон боловч Горбатко сонголтоос бүтэн есөн жилийн дараа буюу Гагарин дэлхийн анхны сансрын нисэгч болсноос найман жил, АНУ саран дээр хүн газардуулж сансрын уралдаанд Зөвлөлтийн өмнө орсноос гурван сарын дараа л анх сансарт хөөрсөн аж.
1969 оны аравдугаар сарын 12-ны өдөр тэрээр Анатоли Филипченко, Владислав Волков нарын хамт Союз 7 хөлгийн судалгааны инженерийн үүрэгтэйгээр дөрвөн өдөр 22 цагийн сансрын аялалд гарчээ.
Зөвлөлт холбоот улсын хоёр удаагийн Баатар, гурван удаагийн Лениний одонт Горбатко зөвхөн ЗХУ гэлтгүй, Вьетнамын үндэсний шагналыг хүртэж байсан
Энэхүү даалгавар нь энгийн нэг сансар судлалын нислэг бус харин Америкчууд саран дээр газардаж чадсан бол бид нисэгч бүхий хоёр хөлгийг дэлхийн тойрог замд холбож, гурав дахь багийнхан нөгөө хоёрынхоо бичлэгийг хийж чадна гэдгийг нотлох чухал даалгавар байсан юм.
2000 онд НАСА-ийн нийтэлсэн, түүхч Асиф Сиддичигийн “Аполлогийн өрсөлдөөн: Зөвлөлт холбоот улс ба Сансрын уралдаан” номонд “Ийм нислэг тухайн үеийн Зөвлөлт холбоот улс сансарт тун нарийн төвөгтэй даалгавар гүйцэтгэж чадна гэдгийг харуулахаас гадна урт хугацааны ПР болох байв” гэжээ.
Гэвч Горбаткогийн сууж явсан Союз 7 хөлөг техникийн саатлын улмаас Союз 8 хөлөгтэй холбогдож чадаагүй бөгөөд бичлэг хийх даалгавартай байсан Союз 6 хөлөг төлөвлөж байснаас хэтэрхий хол зайтай байсан аж.
Эхний даалгаврын дараа Горбатко 1977 оны хоёрдугаар сард Союз 24, 1980 оны долдугаар сард Союз 37 хөлгөөр хоёр ч удаа сансарт нисжээ. Хоёр дахь даалгавар нь Юрий Глазковын хамт Салют 5 сансрын станц дээрх 18 өдрийн аялал байсан аж.
Хоёр сансрын нисэгч Салют 5 станц дээр ажилласнаас зургаан сарын дараа станцыг тойрог замаас гаргасан түүхтэй. Харин гурав дахь удаад нь Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд Вьетнамын бөгөөд Азийн анхны сансрын нисэгч Фам Туантай хамт Салют 6 станц руу нисчээ.
Горбатко нийтдээ сар гаруй буюу 30 өдөр 12 цаг 47 минутыг сансарт өнгөрүүлсэн аж.
Виктор Василевич Горбатко 1934 оны арван хоёрдугаар сарын 3-ны өдөр Краснодарын хязгаар дахь Венци Заря тосгонд төржээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн онгоцны нисгэгч нарын тухай түүхийг ах нараасаа сонсож өссөн Горбатко 1952 онд Зөвлөлтийн Армид элсэж, нэг жилийн дараа Украйн дахь Наймдугаар цэргийн нисэхийн сургуулийг төгссөн байна.
Дараа нь Батаяскийн цэргийн нисэхийн сургуулийг төгссөнөөр Зөвлөлтийн агаарын хүчний дэслэгч цолтой болжээ.
Горбатко 1970 оны зургадугаар сарын 9-ний өдөр Союз 9 хөлгийн гишүүд болох Андриан Николаев, Витали Севастянов нартай эх дэлхийгээс шатар тоглож, сансарт байгаа хүнтэй шатар нүүсэн анхны хүмүүсийн нэг болсон аж.
Ингээд 1982 оны наймдугаар сарын 28-ны өдөр буюу сүүлийн нислэгээс хоёр жилийн дараа Горбатко Зөвлөлтийн Батлан хамгаалах яамны харьяа Спортын хорооны дэд ерөнхийлөгчийн албыг хашихаар тэтгэвэрт гарчээ.
Зөвлөлт холбоот улсын хоёр удаагийн Баатар, гурван удаагийн Лениний одонт Горбатко зөвхөн ЗХУ гэлтгүй, Вьетнамын үндэсний шагналыг хүртэж байсан түүнтэй салах ёслол өнөөдөр Мытищи хотын оршуулгын газарт болжээ.