Автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн хөгжүүлж буй өөрийгөө жолооддог машинуудаа туршиж үзэхийн тулд эрх баригчдаас зөвшөөрөл авахаар хичээж байхад нэгэн программист залуу илүү GTA V тоглоом дээр туршилт хийж байгаа аж.
Гэхдээ тоглоомыг ашиглан өөрийгөө жолооддог машины систем хөгжүүлж буй анхны тохиолдол энэ биш хэдий ч та туршилтыг шууд Twitch дээр үзэж болно.
Нэг зүйлийг сануулахад: Дүрмээ барьдаг, энэрэнгүй хиймэл оюун ухаан жолооч байна гэж төсөөлж байгаа бол... ҮГҮЙ.
Программист Харрисон Кинсли өөрийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаанаа “Чарльз” гэж нэрлэжээ. Ингээд хиймэл оюун ухаан өөрөө суралцах замаар тоглоомыг тоглож сурч байгаа аж.
Сүртэй сонсогдож болох хэдий ч Чарльз одоохондоо машин, хүн мөргөж, замын тэмдэг, тэмдэглэгээ ойлгож сурах хараахан болоогүй. Хэрвээ өнөөдөр энэ хиймэл оюун ухаан бодит амьдрал дээр машин барьсан бол богинохон хугацаанд цагдаад баригдана.
Гэхдээ Чарльз зөвхөн бидний харж буйг л харж, дүгнэлт хийж байгаа бөгөөд яг доорх зурагт байгаа шиг дүрслэлийг харж, секунд тутамд шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр тийм ч амар биш байгаа биз...