Улаанбаатарт 7-9 градус дулаан байна


2017-05-20 11:00 GMT+8

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс сэрүүсч  7-9 градус дулаан байна.

Ихэнх нутгаар сэрүүсч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай, өнөө шөнөдөө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч хонохыг  анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон  зүүн  аймгуудын  ихэнх,  говийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
Шинээр батлагдсан эрүүгийн хуулийг дахиж өөрчлөх нь зөв үү?
Нийт 501 санал өгсөн байна.

Дээшээ