Монголын спортын түүхэн дахь хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн дөрөвдүгээр тойрог өчигдөр “Эф Си Улаанбаатар”, “Сэлэнгэпресс” багуудын тоглолтоор эхэллээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд 19:00 цагаас эхэлсэн тус тоглолтын эхний гоолыг 12 дахь минутад “Сэлэнгэпресс” клубийн довтлогч Б.Мөнх-Эрдэнэ оруулав.
“Эф Си Улаанбаатар”-тай хийсэн сүүлийн дөрвөн тоглолтдоо хожигдоогүй гэсэн эерэг үзүүлэлттэй талбайд гарсан “Сэлэнгэпресс”-ээс Хишида Таку 19 дэх минутад тооны харьцааг 0:2 болгон холдууллаа. Тийнхүү лигийн анхны оноогоо эрэл хийж яваа “Эф Си Улаанбаатар” клубийн залуус өрсөлдөгчийнхөө хаалганы торыг хөдөлгөж чадалгүй нэгдүгээр үеийг дуусгасан юм.
Гэхдээ хоёрдугаар үеийн 66 дахь минутад “Эф Си Улаанбаатар” клубийн ахлагч О.Дэлгэр 11 метрийн торгуулийн цохилтоос тооны харьцааг 1-2 болгон ойртууллаа.
Нийслэлээрээ овоглосон баг дахин нэг гоол оруулахад л лигийн анхны оноондоо ойртох байсан ч Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Сэлэнгэпресс” тэдний боломжийг үгүй хийлээ. Өөрөөр хэлбэл тоглолтын 71’ минутад эхний гоолын эзэн Б.Мөнх-Эрдэнэ өөрийн нэрийг цэнгэлдэхэд хоёр дахиа зарлуулж, тооны харьцааг 1:3 болгосон нь гурван оноо авахад хангалттай үр дүн байлаа. Тийнхүү “Сэлэнгэпресс” клуб хоёр тойрог дараалан хожиж долоон оноотой болсноор лигийн гуравдугаар байрт дэвшлээ.