Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг. “Улаанбаатар Марафон” тэмцээн 5 км, 10 км, 21 км, 42 км төрлөөр болдог бөгөөд оролцохоор 30 мянга орчим хүн бүртгүүлжээ.
Энэ жилийн гүйлтэд Кени, Өмнөд Солонгос, Япон улсын хоёр тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор бүртгүүлсэн. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц зэрэг орны Элчин сайдын яамны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцож байгаа юм.
Мөн авто машингүй өдрийн хүрээнд урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжилнэ.