Дэлхийн хамгийн алдартай цахим валют болох Биткойны ханш нэгж бүр нь 2000 ам. доллароос давлаа. Ингэснээр одоо зах зээл дээр байгаа нийт Биткойны үнэ 32,92 тэрбум ам. доллартой тэнцэнэ.
Энэ он гарснаас хойш Биткойны ханш тогтвортой өссөөр байсан бөгөөд 2013 оноос хойш анх удаа 1000 ам. доллароос дээш гарсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгж Биткойны үэ 1343 ам. долларт хүрч өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй хэмжээнд хүрсэн бол ердөө гурван долоо хоногийн дотор дахин 50 хувиар үнэ нь өсжээ.
Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд 12 хувиар өссөн байна. Зөвхөн Биткойны үнэ цэнэ энэ хугацаанд өссөнгүй.
Өөр бусад цахим валютуудын ханш их хэмжээгээр өссөн байна. Жишээлбэл Ripple цахим валютын ханш 1000 хувиар өсөж, хамгийн үнэтэй цахим валютын хоёрдугаарт жагсаж эхэлжээ.
Тэгвэл Ethereum цахим валютын ханш мөн 130 ам. долларт хүрснээр нийт зах зээлийн үнэлгээ нь 12 тэрбум ам. долларт хүрсэн байна. Гэхдээ энэ мэтээр цахим валютын үнэ өсөж буй нь Биткойны зах зээлд эзлэх хувийг бууруулжээ.
Ердөө хэдхэн сарын өмнө цахим валютын зах зээлийн 80 хувийг дангаараа бүрдүүлж байсан Биткойн одоо дөнгөж 47 хувийг л эзэлж байна.
Нөгөө талаас нийт цахим валютын хэмжээ 70 тэрбум ам. доллартой тэнцэж байгаа боловч дэлхийн алтны нөөц, Америк долларын эргэлттэй харьцуулахад тун бага хэвээр.
Жишээлбэл дэлхий даяар олборлосон алтны хэмжээ 8,2 их наяд ам. доллартой тэнцэж байгаа нь цахим валют үүний хажууд нэг хувьтай нь ч тэнцэхгүй гэсэн үг.
Зах зээл дээр эргэлдэж буй 1,5 их наяд ам. долларын хажууд ч цахим валютын хэмжээ 5 хувьд нь хүрэхгүй.
Гэхдээ Биткойны ханш 2000 ам. доллар давснаар зарим хүмүүс нэгж Биткойны үнэ 10 мянган ам. долларт хүрч болно гэжээ.