УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжсэн.
Хэрэв тус хууль УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авч батлагдвал ард нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 5-нд товлон зарлана.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уулийн төсөл ард нийтийн санал асуулгаар дэмжигдвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж төлөвлөж буй юм.
Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд УИХ, Засгийн газартай холбоотой ямар заалтууд орж ирснийг сонирхуулъя.
Хорин хоёрдугаар зүйлийн 2 дах хэсэг:
Монгол Улсын Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана.
- УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн,
- УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй,
Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
- УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.
Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг:
- УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
- Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно.
Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
- Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна.
Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг:
- УИХ-ын гишүүний дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.
Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар дор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
- Хууль зүй, дотоод хэргийн яам,
- Сангийн яам,
- Гадаад хэргийн яам,
- Батлан хамгаалах яам,
- Байгаль орчны яам.
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар УИХ-д саналаа оруулж болно.
УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.