Өнгөрсөн цагт болоод өнгөрсөн харилцан яриа, хөгжим, орчны чимээ гээд сонсож байсан бүхнийг дахин сонсгох чихэвчийн технологийг Yamaha, Fujitsu компаниуд хамтран хөгжүүлэхээр болжээ.
Дуу авианы инноваци хэмээн нэрлэсэн энэхүү систем нь GPS, Bluetooth, микрофон зэргээс бүрдэх хоёр ширхэг утасгүй чихэвч байх юм. Чихэвч өөрөө орчны чимээг автоматаар бичиж аваад гар утсаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий серверт хуулна.
Системийн үндсэн санаа нь хэрэглэгч олон жилийн өмнө очиж байсан газраа дахин ирээд хуучнаа дурсахад туслах юм. Бүх дуу чимээ газарзүйн байршлаар хадгалагдах болохоор тодорхой бүсэд орж ирэхэд чихэвч өөрөө тоглож эхлэх аж.
Гэхдээ систем хүний сэтгэл хөдлөлд чиглэсэн учраас зүгээр орчны бүх чимээг бичиж авахгүй. Харин зөрж өнгөрч буй ачааны машины чимээний оронд хийлийн аялгууг тэмдэглэх юм.
Энэ санаа дөнгөж анхан шатандаа яваа учраас тэмдэглэж авсан дуу бичлэгүүд хувийн шинжтэй байх уу, эсвэл олон нийтэд нээлттэй байх уу гэдгийг хөгжүүлэгчид нь хараахан шийдээгүй байгаа аж.
Нэг арга байгаа нь хиймэл оюун ухаанд суурилж байгаа учир систем өөрөө ямар чимээг хувийн архивт хадгалах, ямар нь олон нийтэд нээлттэй байх эсэхийг тодорхойлж чаддаг болох сонголт юм.