БНАСАУ өнгөрсөн ням гарагт дундын зайн тусгалтай баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулсан талаараа мэдэгдлээ.
Тус улсын KCNA агентлагаас мэдээлж байгаагаар дээрх пуужинг байлдааны үйл ажиллагаанд ашиглахад бүрэн боломжтой болсон гэнэ.
Цагаан ордноос мэдээлж байгаагаар энэ ням гарагт хөөргөсөн пуужин өмнө нь хөөргөж байсан пуужингуудтай харьцуулахад илүү ойр зайн тусгалтай байсан аж.
Долоо хоногийн өмнө Хойд Солонгос улс шинэ төрлийн пуужингийн туршилт явуулсан ба тус пуужин нь том хэмжээний цөмийн толгой тээвэрлэх чадалтай хэмээн мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньянаас дахин туршилт явуулахгүй байхыг шаардаж байсан билээ. Энэхүү асуудалтай холбоотойгоор АНУ, БНСУ болон Японы хүсэлтээр Аюулгүйн зөвлөл энэ мягмар гарагт хаалттай хаалганы цаана хуралдахаар төлөвлөсөн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пукгуксон-2 пуужингийн туршилтыг өөрийн биеэр ажигласан бөгөөд тус пуужинг байлдааны үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн байна.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Хойд Солонгосын пуужингийн ээлжит туршилтыг “хариуцлагагүй үйлдэл” хэмээсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон дээрх мэдээллийг “урам хугалсан, түгшүүртэй” мэдээ байлаа хэмээн тодорхойлжээ.
Японы тэнгисийн зүг хөөргөсөн пуужин 560 км зайг туулсан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний дарга мэдэгдсэн байна. Өмнөх долоо хоногт хөөргөсөн пуужин 700 км орчим зайг туулсан юм.
Японы хэвлэл мэдээллийнхэн пуужин Японы эзэмшлийн бус усанд унасан байх хэмээн таамаглаж байгаа аж.
Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэвлэлийн бага хурлын үеэр Хойд Солонгосын энэхүү үйлдлийг эрс буруушааж байгаагаа мэдэгдсэн байна.
Хойд Солонгос цөмийн зэвсгийн таван туршилт болон баллистик пуужингийн хэд хэдэн туршилт явуулаад байгаа билээ. Эдгээр бүх туршилтууд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг зөрчиж буй явдал юм.
Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар тус улсын зүгээс “АНУ-д цохилт үзүүлэх чадалтай зэвсгүүдийг” үргэлжлүүлэн боловсруулсаар байх болно хэмээн мэдэгджээ.