Цаг агаар дулаарч замын хөл хөдөлгөөн ихсэх үед хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгддэг.
Энэ амралтын өдрүүд буюу хоёр өдрийн байдлаар зам тээврийн осолд нийт есөн хүүхэд өртжээ. Үүний тав нь гэрийнхээ ойролцоо тоглож байсан аж.
Шалтгаан нь дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас үүдэж байгаа юм.
Иймд эцэг эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.