Улаанбаатараас Москва хүртэл та дөрвөн литр хүрэхгүй шатахуун зарцуулдаг машин байна гээд төсөөл дөө. Боломжгүй сонсогдож болох хэдий ч Квебекийн Лавалийн Их сургуулийн оюутнууд онолын хувьд 4300 км замыг 3,7 литр шатахуунаар туулах чадалтай машины туршилтын загвар бүтээжээ.
Тэд Шелл компанийн ивээн тэтгэдэг “Америкийн Эко-марафон” тэмцээнд түрүүлж том шагналын эзэд болсон юм. Энэхүү тэмцээнд оюутнууд шатахуун, ус төрөгчийн түлш зэрэг төрөл бүрийн түлшээр ажиллах, хамгийн үр ашигтай загварыг гаргахаар өрсөлддөг.
Лавалийн их сургууль 2016 оны тэмцээнд өрсөлдөхдөө 4100 км замд 3,7 литр шатахуун зарцуулах загвараар аварга болж байсан бол үүний өмнө жил Торонтогийн их сургуулийн оюутнууд мөн хэмжээний шатахуунаар 5473 км зам туулж чадах загвар танилцуулж аварга болж байжээ.
Лавалийн их сургуулийн хувьд 11 жилийн өмнөөс зохиогдож буй энэхүү тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа нь энэ аж. Бразил, Канад, Мексик, Перу, АНУ гээд нийт 115 багт хуваагдсан 1200 гаруй оюутнууд энэ жилийн тэмцээнд өрсөлджээ.
Гэхдээ эдгээр машинууд зөвхөн онолын хувьд ийм хэмжээний шатахуун зарцуулах бөгөөд тэмцээнд оролцож буй машинуудын дундаж хурд нь 24 км/цаг учраас ийм машинаар зорьсон газартаа мөд хүрэхгүй.