Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 70 дугаар чуулган Женев хотноо өнөөдөр эхэлнэ.
Тус байгууллагын гишүүн 194 орны төлөөлөгчид ирэх таван жилд удирдах даргаа сонгох юм.
Өнгөрсөн арван жилд тус байгууллагыг Маргарет Чэн тэргүүлж байжээ. Энэ хугацаанд олон халдварт өвчин дэгдсэний дунд эбола, зика вирусын халдвар гарч байсан ч тархалтыг амжилттай зогсоож чадсан байна.
ДЭМБ-ын захирлын албанд энэ удаад гурван хүн нэр дэвшиж байгаа нь тус байгууллагын түүхэнд анхны тохиолдол болоод байна.
Анхандаа зургаан нэр дэвшигч өрсөлдөхөөр саналаа өгөөд байсан ч ДЭМБ-ын Гүйцэтгэх хороо ярилцлага хийсний дараа гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлэхээр болжээ.
Нэр дэвшигчид нь Их Британийн иргэн 67 настай Дэвид Набарро, 51 настай Эфиопын иргэн Тедрос Адан Гебреисус, Пакистаны иргэн Санья Ништар нар аж.
Юуны өмнө тэд төлөөлөгчдийн гуравны хоёр саналыг авсан байх ёстой юм. Тэд эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан арвин туршлагатай юм байна.
Тухайлбал, Д.Набарро нөхөн үржихүйн дотоод шүүрлийн чиглэлээр Оксфордын их сургуулийг дүүргэжээ.
Энэ салбартаа мэргэшсэн нэгэн бөгөөд 1988 оноос Лондонгийн Хатан хааны эмч нарын коллежийн гишүүн, 1999 оноос хойш НҮБ, ДЭМБ-т ажиллаж байв.
2016 оноос хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эрүүл мэндийн чиглэлээрх тусгай зөвлөхүүдийн нэгээр ажиллаж байна.
Тедрос Адан Гебреисусын хувьд Эритреи, Лондон хотноо сурч байсан. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 2005-2012 онд Эфиопийн Эрүүлийг хамгаалах яамыг даргалж байжээ.
Харин Ништарын хувьд Пакистаны Пешавар хотноо 1963 онд мэндэлсэн. Хайбергийн анагаахын коллежийг дүүргэж, 2002 онд Лондонгийн Хатан хааны эмч нарын коллежид докторын зэрэг хамгаалсан нэгэн. 2005 оноос тус коллежийн гишүүнээр ажиллаж байна.
2013 оноос Пакистаны Засгийн газарт Холбооны сайдаар, мөн ДЭМБ-ын засаг захиргаанд томоохон албанд ажиллаж байжээ.
Тэрбээр эрүүлийг хамгаалах салбарын олон улсын байгууллагын үйл ажиллагааг хянадаг аж.
Шинжээчдийн онцолж буйгаар санал хураалт маргааш өдрийн үдээс хойш болох аж.
Энэ удаагийн чуулганаар ДЭМБ-ын даргыг сонгохын зэрэгцээ халдварт бус өвчнийг урьдчилан сэргийлэх, вакцины хомсдол, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй байдлын эсрэг тэмцэх, боловсон хүчний нөөцийн асуудал, эмэгтэйчүүд, хүүхэд ,өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд зэрэг 70 гаруй асуудлаар итгэл тавьж хэлэлцэх юм.
Чуулган тавдугаар сарын 31-нд өндөрлөх юм байна.
Эх сурвалж: ВВС