АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Эрүүгийн хуулийн шинэчлэлтэй холбоотой үндсэн дөрвөн хууль болон Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрх баригчдын оруулж ирсэн Төрийн албаны хууль улстөржсөн хууль болсон. Энэ хуулийн ихэнх заалтууд Засгийн газарт эрх мэдлийг өгөх гэсэн, Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн оролдлого байсан. Тус хуулийн 10 гаруй заалт Засгийн газрын хэрэг эрхлэх газарт эрх мэдлийг төвлөрүүлэх заалтуудыг оруулсан” гэв.
Төрийн алба улс төрөөс ангид байх ёстой, төрийн албанд орох эрх бүх иргэнд нээлттэй байх ёстой. Харин МАН-ын бүлгийн гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хууль дээрх шаардлагыг хангаж чадахгүй байна гэсэн байр суурьтай буйгаа АН-ын бүлэг илэрхийллээ.
Эрх баригчид төрийн албаны тухай хуулийг яаран батлуулах гээд байгаа цаад учир нь улс төрийн аргаа солигдсон төрийн албан хаагчдын суудлыг хадгалан үлдэх оролдлогыг хийж байна. 2016 оноос хойш төрийн албаны хөдөлгөөн 22235 хүн халагдсан байна. 3100 хүн тэтгэвэрт, 7700 хүн өөрийн хүсэлтээр, 5200 хүнийг өөр ажилд шилжсэн гэж байгаа. Төрийн албанд боловсрол мэдлэгтэй залуучуудыг орох боломжийг нээж өгөх ёстой. Дараагаар нь улс төрийн албан тушаалтан гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Төрийн албан хаагчдын эдийн засаг, нийгэм, ажлын баталгааг 100 хувь хангах хэрэгтэй байна гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэллээ.
Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АН-ын бүлгээс Приус автомашины татварын хэрэгжих хугацааг хойшлуулах санал гаргаж байсан. Одоо Х.Нямбаатар гишүүн ийм санал гаргалаа. Одоо Приус машины үнэ нэгэнт нэмэгдсэн. Татварыг нэмэгдүүлсэн ч үнэ буурахгүй. Энэ асуудал дээр танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай бүлгээс Засгийн газарт хандан Приус автомашины татварыг хойшлуулах санал гаргасан ч бидэнд одоог хүртэл хариу өгөөгүй. Харин Засгийн газар өөрийнхөө намын гишүүний хүсэлтээр хийж байгаа мэтээр УИХ-д оруулж ирж байна. Бид ард түмний унаа болсон Приус автомашины татварыг хойшлуулах биш татвараас 100 хувь чөлөөлөх тухай асуудлыг тавина.
-УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг О.Баасанхүү гишүүн ганцаараа хөндөж байна. Танай бүлгээс үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-65-уулаа ирцээ бүрдүүлэх ёстой. Өнгөрсөн УИХ-д манай бүлэг 35 гишүүнтэй байсан. Тухайн үед МАН-ынхан 26-уулаа зохион байгуулалттайгаар хурал тасалдаг байсан. Одоо тийм нөхцөл байхгүй. 65 гишүүн хариуцлагаа хүлээх ёстой. Хуралд суухгүй бол яах гэж сонгогдсон юм бэ.