Өнгөрсөн баасан гарагийн өглөө Францын Марне голын бүс нутагт явагдаж байсан цэргийн сургуулилтын үеэр цэргийн хоёр албан хаагч амиа алдсан талаар Франс Пресс агентлаг мэдээлжээ.
Франс Пресс агентлагийн мэдээлж байгаагаар амиа алдсан хоёр цэргийн нэг нь Өмнөд Африкийн цэрэг байсан ба харин нөгөө нь Монгол Улсын иргэн, 28 настай О.Бат-Аргамж байжээ.
Le Parisien өдөр тутмын сонинд мэдээлснээр явган цэргийн Нима хоёрдугаар хорооны хоёр цэрэг голд завиар сургуулилт хийж байх үеэрээ осолджээ.
Хоёр цэрэг тодорхойгүй шалтгааны улмаас Марне голд унасан байна. Голд унасан цэргүүдийг уснаас гаргаж ирэн, анхны тусламж үзүүлсэн ч тэд гэмтлээ даалгүй амиа алдсан байжээ.
Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон тус улсын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулар нар амь үрэгдсэн цэргүүдийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ.
Силви Гулар, “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна. Цэргүүдийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор энэ даваа гарагт талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийхээр болсон байна.