Их Британи тэргүүтэй орнууд Цөмийн эрчим хүчний хэрэглээг дэмжиж байгаа бол Швейцар улс эсрэг зүгт нь явахаар шийдлээ. Эрх баригчид цөмийн эрчим хүчний оронд сэргээгдэх эрчим хүч ашиглах тухай бүх нийтийн санал асуулга явуулж саналаа өгсөн иргэдийн 58 хувь нь дэмжжээ.
Өнөөдрийн байдлаар тус улсад таван цөмийн цахилгаан станц ажиллаж, нийт эрчим хүчний хэрэглээний гуравны нэгийг бүрдүүлж байна. Гэхдээ одоогийн байдлаар дээрх станцуудыг ашиглалтаас гаргах цаг хугацааг товлоогүй бөгөөд нар, салхи, уснаас гаргах эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх аж.
Сөрөг хүчнийхэн цөмийн эрчим хүчнээс татгалзах нь хэтэрхий өндөр зардалтай, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хэт их газар нутаг ашиглана гэж мэдэгдсэн бол Швейцарын Ногоон намын тэргүүн Регула Ритц энэхүү санал асуулгыг “түүхэн эргэлтийн цэг” гэж тодорхойлсон байна.
Тэрээр “Швейцарын ард түмэн шинээр цөмийн цахилгаан станц барих асуудлыг үгүйсгэж, сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг дэмжлээ” гэжээ.
Швейцарын Засгийн газар анх 2011 оны цунамигийн улмаас Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад болсон явдлын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглах тухай ярих болсон аж.