Испанийн эзэн хааны баг Реал Мадрид 2:0 Малага багийг буулгаж авснаар сүүлийн таван улиралд анх удаагаа Ла лигт түрүүлсэн байна.
Урд шөнө явагдсан энэхүү тоглолтын эхний гоолыг Криштиано Роналдо оруулсан бол хоёр дугаар үед Карим Бензема-ын хийсэн гоол тоглолтыг шийджээ.
Ингэснээр Реал Зинедин Зиданы удирдлага дор анх удаа лигтээ түрүүлж байгаа нь энэ юм. Хэрвээ тэд энэ тоглолтод хожигдоод Барселона сүүлийн тоглолтдоо хожвол Барса түрүүлэх боломжтой байсан билээ.
Ингээд Барселона хэдий өрсөлдөгч 4:2 харьцаатай буулган авсан ч Реал-ыг гүйцэж чадсангүй. Мадрид нийт 93 оноотойгоор Ла лигийг манлайлсан бол Барса 90 оноотойгоор удаалж харин 3-р байрт 78 оноо цуглуулсан Атлетико Мадрид орсон бол Севийя 72 оноотойгоор дөрөвдүгээр байрт улирлаа дуусгаж байна.
Ийнхүү Реал дотоодын лигтээ түрүүлсэн бол одоо тэдэнд манай цагаар зургадугаар сарын 4-нд 2:45-с Ювентусын эсрэг хийх тоглолтод хожил авч Аваргуудын лигт түрүүлж Европын хөл бөмбөгийн оргилд дахин нэг удаа гарах боломж нээлттэй байгаа билээ.
Эх сурвалж: SPS