Нийслэл, аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар Манлайллын хоёр өдрийн хөтөлбөрт оролцож байна.
Тус хөтөлбөрийг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Энэ төсөл 2017-2020 онд хэрэгжих бөгөөд иргэдийн эрх ашиг, дуу хоолойг төлөөлөх, тэдний өмнөөс хяналт тавих, иргэдийн өмнө хариуцлага хүлээх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд 2016 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д шинээр сонгогдсон нийт 8099 төлөөлөгчид хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль хамгаалал, газрын харилцаа, иргэдийн оролцоо сэдвээр мэдлэг, ур чадвар олгох суурь сургалт явуулжээ. Мөн ИТХ-ын үйл ажиллагааг үр дүнтэй, нээлттэй, хариуцлагатай, иргэд, ИНБ-д ойр болгох үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд тус төслөөс дэмжих юм.
Энэ сарын 22-23-нд болох Манлайллын хөтөлбөрийг аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт зориулан, тусгайлан зохион байгуулжээ. Цаашид ИТХ-ын тэргүүлэгч төлөөлөгчдийн хүрээнд үндэсний хэмжээнд явуулах юм. Сургалтыг Их Британийн Нутгийн удирдлагын Манлайллын төвийн зөвлөх багш Мари Дэйвис хөтлөн явуулж байна.
Манлайллын хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Ц.Цолмон, төслийн Удирдах зөвлөлийн гишүүн ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Даниела Гаспарикова нар оролцлоо.