Азийн зүүн бүсийн волейболын холбооны ээлжит бага хурал өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Тус хуралд Азийн волейболын холбоо, Монголын волейболын холбоо болон зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аваргад оролцож буй улсуудын төлөөллүүд оролцлоо.
Хурлаар 2018 оны эмэгтэйчүүдийн болон 2019 оны эрэгтэйчүүдийн азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг аль улсад зохион байгуулах талаар хэлэлцлээ. Мөн хурлын үеэр азийн волейболын холбооны дэмжлэгээр Азийн зүүн бүсийн шүүгч, дасгалжуулагч зэрэг албаны хүмүүст семинар зохион байгуулах талаар зөвшилцсөн байна.
2018 оны эмэгтэйчүүдийн Азийн зүүн бүсийн аваргыг зохион байгуулах хүсэлтийг Жиансу, 2019 оны эрэгтэйчүүдийн тэмцээнийг Япон, Тайвань улсууд тус тус гаргалаа.
Мөн Азийн зүүн бүсийн тэмцээнд ямар амжилт үзүүлсэн багууд AVC болон FIVB-гийн тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох талаар хэлэлцлээ.