Хөхөөр хооллолт 40 хувиас багасвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “онц аюултай” нөхцөл үүслээ гэж үздэг байна.
Харин энэ тоо манай орны хувьд 2013 оны байдлаар 47 хувь байгаа юм. Жилээс жилд хөхөөр хооллох ээжүүдийн тоо буурч байгаа бөгөөд 2000 онд хөхөөр хооллолт 90 хувьтай байсан бол 2005 онд 56, 2013 онд 47 хувь болон буурсаар байгаа аж.
Манай улсын хувьд 2013 оны байдлаар 47 хувьтай байна
Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдлийг 30, суулгалтаар өвчлөх эрсдлийг 50, суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэлт 72, хатгалгаа 57, эмэгтэйчүүдийн хөх ба өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдлийг жил тутамд 6 хувиар бууруулж, хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг гэдгийг ДЭМБ мэдээлж байгаа юм.
Сүүн тэжээлээр хооллосон хүүхэд хоол боловсруулах замын эмгэг, илүүдэл жин таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй байдгийг нотолсон ба манай улсын хувьд бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар бүсийн 37 орноос хоёрдугаарт бичигдэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Нялхас бага насны хүүхдийн сүүн тэжээл, нэмэгдэл хоол бусад хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний судалгаа”-г хийжээ. Ингэхдээ Улаанбаатар хот болон дөрвөн аймгаас нийт 0-24 сартай хүүхэдтэй 300 гаруй эмэгтэйг хамруулсан байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 69 хувь нь сүүн тэжээл нэмэлтээр хэрэглэдэг. Эдгээрийн 78 хувь нь зургаагаас доош сартай хүүхдийн сүүн тэжээл, нэмэлт хэрэглэдэг гэсэн дүн гарчээ.
Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдсан нялхсын 80 хувь нь нэмэлт тэжээл хэрэглэж байна
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдсан нялхсын 80 хувь нь нэмэлт тэжээл хэрэглэж байгаа бол энэ тоо аймгийн төвд багасч, сумын төв болоход энэ төрлийн бүтээгдэхүүнийг бараг хэрэглэхгүй байгаа нь судалгааны явцад тогтоогдсон байна.
Хэрэв энэ тоо 40 хувиас багасвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц аюултай байдал үүссэн гэж үздэг байна.
Судалгаанд мөн 44 худалдааны байгууллага, 32 эмийн сангийн нийт 165 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан байна.
Гэвч эдгээр бүтээгдэхүүнийг эмийн сан, хүнс, барааны дэлгүүр тэр бүү хэл барилгын материалын дэлгүүрт хүртэл худалдаалж байгаа нь эрсдэл үүсгэж байна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эхийн сүүгээр дагнан хооллолт буурч байгаагийн нөгөө талд сүү орлуулагчийн импорт сүүлийн жилүүдэд өссөн байна. Тодруулбал,
- 2005 онд 543.7 тн
- 2012 онд 789.3 тн
- 2014 онд 758.2 тн бүтээгдэхүүн импортолсон байна.