Бид хивсийг амьдрал ахуйдаа түлхүү хэрэглэх ч ач тус, давуу талынх нь талаар төдийлөн хангалттай мэдлэгтэй байдаггүй. Тиймээс та бүхэндээ хивс тэр дундаа хонины ноосон хивсний давуу тал, түүнийг хэрэглэх шалтгаануудыг энд дурдъя.
Хөрш айлын чимээг 80 хувь хүртэл бууруулна
Хажуу айлаас тань сонсогдох чимээг хамгийн сайн шингээх чадвартай шалны материал бол хивс юм. Автомашин, галт тэрэг, нисэх онгоцнуудад хивсийг дуу тусгаарлагчаар ашигладаг нь үндэслэлгүй зүйл биш. Байран дотор хүмүүст хамгийн тээртэй сонсогддог дуу чимээ бол давхар хоорондын шалнаас сонсогдох дуу чимээ байдаг. Дуу чимээг тусгаарлах хамгийн үр дүнтэй арга бол зөв шалны материал сонгох явдал юм. Сонирхуулахад, хивсэн дээр цуурай шингэх хугацаа хатуу шалны цуурай шингээх хугацаанаас 50% бага байдаг бол хөрш айлуудын дуу чимээг 80%-иар бууруулдаг.
Хөл тань дулаан бол та, таны гэр бүлийнхэн дулаан гэсэн үг
Тав тухай, дулаан орчинг бүрдүүлнэ. Ялангуяа мөлхдөг, дөнгөж хөлд орж байгаа бага насны хүүхэдтэй айлд хивс илүүтэй хэрэгтэй. Ямар ч хүн өөрийн гэр бүл, үр хүүхдээ тав тухтай, дулаан орчинд байгаасай гэж хүсдэг шүү дээ. Мөн хивс нь хөлийн уланд ирэх доргилтыг багасгаж, явдал зөөлрүүлж, ядаргааг бууруулдаг.
Агаарын балансыг тэнцвэржүүлнэ
Ахуйн орчинд хивс нь харшил үүсгэгч нарийн ширхэгт эдүүдийг дараагийн цэвэрлэгээ хүртэл үслэг гадаргуундаа тогтоон барьснаар харшил үүсгэгчдийг агаарт дэгдэхээс сэргийлдэг. Хивс нь агаарт дэгдэж байдаг нарийн тоосонцоруудыг өөртөө шингээх, дэгдээхгүй байх чадвартай. Хатуу шал нь бага зэргийн хуурайшилт, сарнилтанд харшил үүсгэгчдийг хялбархан агаарт дэгдүүлдэг.
Хонины ноосон хивс харшил үүсгэдэггүй
Энгийн нүдэнд үзэгдэхээргүй (том нь 0,3мм) жижиг хачигнууд тасалгаанд амьдарч байдаг бөгөөд түүний үхжсэн биеийн хэсгүүд болон ялгадас нь амьсгалын замаар нэвтэрч харшил үүсгэдэг. Эдгээр хачигнууд нь хүний арьснаас гуужиж унах хогжруу, үсний хаг зэргээр хооллодог. Хивсний сул үс буюу очёс нь харшилыг өдөөдөггүй.
Хивснээс гарах жижиг сул үс буюу очёс харшил өгдөг гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Учир нь Германы эрдэмтэд ноосон хивс огт харшил өгдөггүй гэдгийг тогтоожээ. Харин ч байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь ямар нэгэн зүйлээс харшилах магадлалыг бууруулдаг байна. Байнгын агааржуулалт, зөв цэвэрлэгээгээр хивсэн дээрх тоосны хачигийг өсч үржихээс хялбархан сэргийлж болно. Хивсээ тогтмол цэвэрлэснээр мөөгөнцөр үүсгэхгүй байх боломжтой.
Аюулгүй байдал хамгийн чухал
Бага насны хүүхэдтэй айлд мэдээж аюулгүй байдал нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс халтирч унах, гулгаж бэртэхээс хамгаалахад хивс тус болно. Мөн ноос нь байгалаасаа галд тэсвэртэй чанартай учир ноосон хивсийг галын аюулгүй байдлын хамгийн хатуу, өндөр шаардлага тавигддаг олон улсын иргэний агаарын тээврийн онгоцуудад ч хэрэглэдэг. Зарим (Эрдэнэт хивс гэх мэт) хонины ноосон хивснүүд үйлдвэрээсээ цагаан эрвээхийн болон цахилгаанжилтын эсрэг боловсруулалт хийгдсэн байдаг.
“МААМУУ” КОЛЛЕКЦ ХУДАЛДААНД ГАРЛАА…
Хэрэв та дээрх зөвлөгөөнөөс үүдэж гэртээ тэр дундаа хайртай хүү, охиныхоо өрөөнд хонины ноосон хивс авахаар төлөвлөж байгаа бол “Монгол Контент” ХХК болон “Эрдэнэт Хивс” ХХК-ын бүтээл “Маамуу” брэндийн хонины ноосон коллекцийг танд санал болгож байна.
Хэлбэр хэмжээ, өнгө хийцийн хувьд ч хүүхдийн сонирхлыг татахаас гадна хонины ноосон гэдэг утгаараа дээр дурдсан бүхий л давуу талуудыг агуулж байгаа юм.
"Номин Юнайтед" дэлгүүр болон Эрдэнэт хотын "Эрдэнэт хивс" нэрийн барааны дэлгүүрээс тус тус худалдан авах боломжтой. Эх үрсийн баяр буюу зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл энэхүү үнээр худалдаалагдах бөгөөд түүнээс хойш үнийн дүн 10%-иар нэмэгдэх юм.
Холбоо барих утас: 94097889, 94087889