Батлагдахаасаа өмнө багагүй дуулиан дагуулсан "Зөрчлийн тухай хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгажээ. Мөн хулгай хийсэн, олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах юм байна.
Баривчлах хугацаа 7-30 хоног бол шалган шийдвэрлэх хугацаа 14 хоног байх юм. Одоо мөрдөгдөж буй хуулиудаар 15-16 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулдаг бол Зөрчлийн тухай хуулиар таван төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулахаар багасгажээ.
Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг /Банкны тухай хууль зөрчсөн тохиолдолд/ байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон гэнэ. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэх аж.
Зөрчлийн тухайн хуульд туссан амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг инфографикаар хүргэж байна.