Инновацийн тухай хуулийг 2012 онд баталснаар гарааны бизнесийг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдэж, шинэ бизнес эрхлэх хүсэлтэй олон хүнд итгэл найдвар төрсөн. Энэ хуулийн хүрээнд төрөөс гарааны бизнес эрхлэгчдэд гурван жилийн хугацаанд татварын болон гаалийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан нь энтрепренерүүдийн хувьд шинэ бизнесээ бойжуулаад авах алтан боломж байлаа.
Гэхдээ төрийн зүгээс хэн хүссэнийг “гарааны” хэмээн тодотгож, хавтгайруулахыг хүссэнгүй. Асуудал иймээс Засгийн газрын тогтоол гаргаж, зөвхөн эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд байгуулсан компанийг гарааны бизнес эрхлэгч хэмээн батламжлахаар холбогдох журмаар гаргасан. Өдгөө их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны 31 компани үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, 2015 онд 12, 2016 онд 19 компани гарааны бизнес эрхлэх зөвшөөрөл авчээ. Төрөөс инновацийг хөгжүүлэх тал дээр дорвитой анхаарч эхэлсэн нь энэ.
Ямартай ч монгол эрдэмтдийн мэдлэг шингэсэн патентыг баялаг болгох 31 компани үйл ажиллагаагаа эхлээд хоёр жил өнгөрлөө. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар үр дүн гарсан бэ гэдэг нь хэн бүхэнд сонин. Тиймээс гарааны бизнес эрхлэгчидтэй холбогдож, бизнесийн орчин ямар байгаа талаар тодруулсан юм. Гэтэл асуудал өөрөөр эргэснийг та доорх байр сууринаас унших биз ээ.
Гарааны бизнес болгон амжилттай хэрэгждэггүй. Олон улсын туршлага ч бий. Тухайн бизнес хаана очиж цэцэглэж, хаана очиж хад мөргөх нь зах зээлийн хуулиараа шийдэгдэнэ. Гэхдээ гарааны гэсэн тодотгол зүүж байгаа нөхцөлд төрөөс ямар нэг дэмжлэг зайлшгүй үзүүлэх ёстой гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна. Учир нь өнөөгийн нөхцөлд гарааны компаниуд банкнаас зээл авч, бизнесээ өргөжүүлэх боломжгүй байдаг аж. Төрийн өмч дээр тулгуурлан байгуулагдсан учраас зээл авах боломжгүй байдаг юм байна.
Мөн шинээр гарч ирж байгаа бизнес учир үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах тал дээр асуудал үүсдэг аж. Уг нь, Инновацийн тухай хуульд төрөөс гарааны бизнес эрхлэгчдийг худалдан авалтаараа дэмжих заалт оруулжээ. Гэсэн ч энэ заалт амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байна. Жишээлбэл, Монголын хэрэгцээг хангахад бордоо үйлдвэрлэдэг компаниудын хүчин чадал хүрдэггүй гэсэн шалтгаанаар импортын бүтээгдэхүүн худалдан авдаг юм байна. Оюуны өмч дээр суурилсан мэдлэгийг баялаг болгох бизнесийг ижил төстэй импортын хямд бүтээгдэхүүнтэй зүйрлэж болохгүй. Жижиг үйлдвэрлэлтэй тохиолдолд нэгж бүтээгдэхүүний зардал өндөр гарах нь ойлгомжтой.
Тиймээс өндөр өртөгтэй бүтээгдэхүүнд зах зээлд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө гэдэг боломжгүй. Иймээс төр худалдан авалтаараа гарааны компаниудыг дэмжих хэрэгтэй байна. Улсад нэг сая тонн бордоо хэрэгтэй болбол эхний 100 мянган тонныг нь гарааны компаниас бодлогоор дэмжин авч, үлдсэнийг нь импортолж болно шүү дээ. Ингэснээр энэ жил 100 мянган тонныг үйл ажиллагаагаа өргөжүүлж компани дараа жил нь үйлдвэрлэлээ өргөтгөж, 200 мянган тонныг гэх мэтээр бүтээгдэхүүний гарцаа ахиулсаар, таван жилийн дараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тэнхээтэй болчихно.
Инновацийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлыг ярьж байгаа энэ үед Инновацийн сан байгуулах зайлшгүй шаардлагатайг гарааны компаниудын төлөөлөл хэлж байна.
Ингэснээр гарааны бизнесийн төсөлд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох зөв системд шилжих боломж бүрдэнэ. Эдийн засгийг солонгоруулах үндэс бол шинжлэх ухаанд суурилсан, мэдлэг шингэсэн баялаг бүтээх үйл ажиллагаа. Тиймээс инновацийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, гарааны бизнесийг төрөөс дэмжих бодлогоо тууштай баримтлах хэрэгтэй болоод байна.
“САНХҮҮГИЙН ТОГТОЛЦОО АНХНААСАА БҮРДЭЭГҮЙ”
Эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэдэх гарааны 31 компанийн өнөөгийн байдал, гарааны бизнеснийг төрөөс хэрхэн дэмжих бодлого баримталж байгаа талаар БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэлээс тодрууллаа.
-2015 онд эрдэм шинжилгээний байгууллага болон их, дээд сургуулиудын дэргэд гарааны компани байгуулж эхэлсэн. Төслийн хоёр дахь жил дуусаж, одоо нэг жил үлдлээ. Эдгээр компанийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?
-Эрдэмтэн судлаачдын бий болгосон патент дээр үндэслэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор гарааны 31 компанийг 2015 болон 2016 онд байгуулсан. Эдгээр компанийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ бидний төлөвлөсөн, санасан хэмжээнд хүртэл хөгжиж чадахгүй байгааг нуугаад яахав. Мэдээж хэрэг энэ нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. Гэхдээ тодорхой хэмжээний санхүүжилт татаж, үйлдвэрээ байгуулсан компани ч байна. Жишээлбэл, Төв аймгийн нутагт байгаа “Гарааны Монгол экологийн бордоо компани” дөрвөн төрлийн бордоо үйлдвэрлэхээр Хятадаас хөрөнгө оруулалт татсан сайн жишээ байгаа. Гол асуудал нь компаниуд хангалттай хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна.
-Төрөөс компаниудыг чадавхжуулах тал дээр хэрхэн анхаарч, ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар компаниудад гарааны хөрөнгө гэх санхүүгийн ямар ч дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Гарааны бизнесийг дэмжих санхүүгийн тогтолцоо анхнаасаа бүрдээгүй. Тэд яамнаас зарладаг технологийн 90 хүртэлх сая төгрөгийн гранд төсөл дээр өрсөлдөх боломжтой байдаг. Гэхдээ энэ нь үйлдвэрлэл босгох хэмжээний бодит төсөл биш юм. Төрөөс эхний гурван жилд татваруудаас компаниудыг хөнгөлж байгаа. Түүнчлэн тоног төхөөрөмжийг нь импортын татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар хөөцөлдөж байна. Мөн гарааны бизнесийг дэмжих төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтын санг босгох зорилго тавьсан.
-31 компанийн хэд нь ажиллаж, хэд нь үйл ажиллагаагаа зогсоосон байна вэ?
-Бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа зургаан компани байна. Үлдсэн нь өөрийнхээ хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхээр зүтгэж байгаа.
НЭГ АСУУЛТ
-Гарааны компаниудад төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
“Гарааны Монгол экологийн бордоо” компанийн захирал А.Чойжамц:
-ХААИС-ийн эрдэмтэд 1996 оноос Монголд байгаа бордооны түүхий эдийн судалгаа хийсэн. Бидний хийсэн судалгаа Шинжлэх ухаан технологийн сангийн шалгаруулалтад тэнцэж, 2011-2013 онд экологийн цэвэр бордооны инновацийн төслийг хэрэгжүүлсэн. Инновацийн төслийн судалгааны үндсэн дээр “Монгол экологийн бордоо” компаниа байгуулж, өнгөрсөн онд долоон тэрбум төгрөгөөр үйлдвэрээ байгуулсан.
Инновацийн тухай хуулийн дагуу гарааны компанийн болзол хангасан. Бид газар тариалангийн салбарт 600 мянган тонн бордоо нийлүүлээд байна. Тасралтгүй ажиллавал жилд 30 мянган тонн органик бордоо үйлдвэрлэх чадалтай. Импортын бордооноос манайх 50-100 мянган төгрөгөөр хямд. Гэтэл төр засгаас гарааны бизнесийг дэмжихгүй байна. Уг нь, гарааны компани инновацийн, эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Энэ утгаараа төр засгаас тодорхой хэмжээний дэмжлэг авах нь зүйтэй.
“Гарааны Батсүмбэр зөгий” компанийн захирал Г.Очирбат:
-Хөрөнгө оруулалтгүйгээр ямар ч гарааны бизнес хөгжихгүй. Тэртээ тэргүй жижиг компаниуд байгуулагдаж, бизнесийн хуулиараа үлдэх нь үлдэж, чадахгүй нь дампуурна. Харин гарааны буюу инновацийг нэвтрүүлж буй компаниудад улсын төсөв, Шинжлэх ухааны фонд зэрэг эх үүсвэрээс тодорхой хэмжээний үйлдвэрлэл явуулахад нь шаардлагатай техник, технологийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Бидний хувьд өөрсдийн тав арван төгрөгөөрөө зөгий худалдан авсан. Гэхдээ улсаас ямар нэг дэмжлэг өгөхгүй байгаа учраас үйлдвэрлэл тэлэхгүй байна. Одоогоор хувь хүний санаачилгаар л энэ бизнес явж буй. Түүнээс биш, улсад дорвитой хувь нэмрээ оруулах хэмжээнд хүртлээ хөгжихгүй байна.
“Гарааны праймер” компанийн захирал С.Лхагвасүрэн:
-Манайх хоёр жил дараалан инновацийн төсөл авахаар материалаа өгсөн. Төрийн зарим албан хаагч инновацийн бүтээгдэхүүнийг талхтай адил гэж ойлгоод байх шиг. Шинжлэх ухааны салбар хийх ёстой ажлаа дэмжихгүй, мөнгө олох ажлыг дэмжих сонирхолтой байгаа нь харамсмаар. Тухайлбал, манайх лабораторийн оношлуур хийсэн. Энэ оношлуур нэг өвчний үүсгэгчийг 3-7 хоногт баталгаатай оношилдог. Гэтэл үүнийг зах зээл байхгүй гэсэн нэрийдлээр төслөөс хасчихсан. Зах зээлд хэрэгтэй бүтээгдэхүүнийг борлуулахад давуу талтай байж болох хэдий ч үнэн хэрэгтээ нарийн мэргэжлийн ажлыг төрөөс дэмжих ёстой. Шинжлэх ухааны байгууллага үүнийг ойлгохгүй бол, өөр хэн ч ойлгохгүй л дээ.
Б.Бямбасүрэн