Хувьцаат компаниуд нэг болон түүнээс дээш тооны хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа бүртгүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг хурдан хугацаанд татаж чаддаг. Энэ нь тухайн компанийн хувьд олон улсад танигдах бас нэг боломж нь болдог юм. Ийм учраас Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар гадаадын таван хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 30 гаруй монгол компани байгаа аж. Эдгээр компаниас зарим нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ ирүүлж байсан. Тиймээс ойрын хугацаанд давхар бүртгэлийн системийг нутагшуулах нь.
Давхар бүртгэлийн системийг Монголд нутагшуулна
Хөрөнгийн биржийн зүгээс давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр Хонконг болон Торонтогийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах талаар ярьж эхэлсэн. Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 компани байдаг. Монголын хөрөнгийн бирж Торонтогийн биржтэй хамтрах тохиолдолд тус биржид бүртгэлтэй компаниуд манай улсын хөрөнгийн зах зээлд давхар бүртгэлтэй болох юм.
Ингэснээр дотоодын хөрөнгө оруулагчдад дээр дурдсан 11 компанийн үнэт цаасыг санал болгох шинэ нөхцөл бүрдэх хүлээлт үүсээд байна.
Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлд бүртгүүлснээр хөрөнгө оруулалтыг татах, гадаад харилцагчтай болох юм. Манай улсад давхар бүртгэлийн эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд энэ нь Үнэт цаасны тухай хуульд тусгалаа олсон байдаг. Гэхдээ шинээр дагалдах дүрэм, журмыг гаргах шаардлагатай байгааг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлж байсан удаатай. Давхар бүртгэлийн системийг дотоодын хөрөнгийн зах зээлд нутагшуулахад Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төлбөр, тооцооны байгууллагын хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, холбоо чухал болохыг Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодотголоо. Давхар бүртгэлийн системийг эхлүүлэх талаар Монголын хөрөнгийн бирж өмнө нь Казахстаны хөрөнгийн биржтэй холбоо, харилцаа тогтоож байсан.
Уг систем санхүүгийн зах зээлийн таван хувийг бүрдүүлж буй хөрөнгийн зах зээлд байраа олсноор манай улсын хөрөнгийн бирж олон улсын хөрөнгийн зах зээлийн холбогч гүүр нь байх өөдрөг төсөөлөл бий. Тэрчлэн санхүүгийн бусад төвтэй өрсөлдөхүйц түвшинд ирэх найдвар байгаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд давхар бүртгэлийн системийн үүрэг, оролцоо чухал болохыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тодотгосон удаатай. Бодлогын түвшинд давхар бүртгэлийн системд анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагуудын анхааралд энэ систем ороод байна. Энэ сарын эхээр болсон “Үнэт цаасыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа болон давхар бүртгэл” семинар үүнийг илүү тодотгож байсан юм.
Давхар бүртгэлийн эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд Үнэт цаасны тухай хуульд тусгалаа олсон
Компаниуд давхар бүртгэл хийж, гадаадын зах зээлд гарах, гадаадын компаниуд манай хөрөнгийн зах зээлд орж ирэх боломж, нөхцөлийг судалж эхэлсэн байна. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл хөгжих газар зүйн таатай бүс. Учир нь дэлхийн тэргүүлэгч хоёр том зах зээлийн дунд байрладаг нь санхүүгийн зах зээлд давуу тал болж байна. БНХАУ болон ОХУ-ыг холбох, тухайн орнуудын хөрөнгийн зах зээлд нэвтрэх түлхүүр улс болох нөөц, боломжтой юм.
Түүнээс гадна хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор татварын таатай орчныг бүрдүүлэх нь илүү үр дүнтэйг зарим эдийн засагч онцолж буй. Манай улсын хөрөнгийн биржид одоогоор 219 компани бүртгэлтэй. Эдгээр компаниас 44 хувь нь өнгөрсөн онд ашигтай ажилласан байдаг. Давхар бүртгэлийн системийг эхлүүлснээр дотоодын компаниудын ашиг, орлогын өгөөж нэмэгдэх боломжтой аж.
Б.Мөнх