Эрхэм дээдсийн Засгийн газар Суэцийн сувгаас дорно зүгт Британийн гүйцэтгэж ирсэн уламжлалт үүргээ биелүүлж дөнгөхөө больсноо ухамсарласнаас хойш 50 орчим жил өнгөрч байна. Тухайн үед Зүүн өмнөд Азийн бүс нутагт хүнд ачаа үүрчихээд байсан АНУ-ын засаг захиргааны хувьд энэ нь бас л дарамт байлаа. АНУ-ын холбоотнууд Зөвлөлтийн нөлөөг хязгаарлах, оршин буй бүс нутгийнхаа аюулгүй байдлыг хангахад жинтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн онолыг Ерөнхийлөгч Ричард Никсон, түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хэнри Киссинжер хоёр чухам тэр үед дэвшүүлсэн юм.
Арабын хойг, булангийн бүс нутагт уг үүргийг Саудын Араб, Иранаар гүйцэтгүүлэхээр Вашингтон чармайсан. Энэ хоёр улс ч газрын тосоо АНУ-д нийлүүлснийхээ төлөө авдаг ам.доллараар эргүүлээд цэргийн зэвсэг техник худалдан авч, хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байжээ. Гэвч хувьсгалаар шахын дэглэм нурж, АНУ-д дайсагнагч Исламын Бүгд Найрамдах Улс 1979 онд гарч ирснээр “хос багана”-ын эрин үе төгсгөв.
Саудын Араб, Иран нь одоо ч тус бүс нутгийн хамгийн хүчирхэг улс хэвээр. Гэхдээ ширүүн өрсөлдөгч болж хувирсан хоёр улсын хоорондох үгэн дайн болон аль алиных нь түлхээстэй мөргөлдөөн тэмцэл бүр ч сүйтгэгч үр дагавартай болон хувирч магадгүй боллоо.
Дайсагнасан харьцаа чинээндээ туллаа. Саудын Арабын угсаа залгамжлах дэд ханхүү Мохамед бин Салман саяхан өгсөн ярилцлагадаа Ирантай хэлэлцэн тохиролцох саналыг эрс няцаав. Тэрбээр хоёр улсын хоорондох шууд бус зөрчил мөргөлдөөн удахгүй шууд болж хувирах магадлалтай хэмээн тайлбарласан юм. “Бид тэмцэл Саудын Арабын нутагт өрнөхийг хүлээж суухгүй, харин ч Иранд үргэлжлүүлэхийг чармайна” хэмээн зарлав. Ираны тал хариуд нь хилэнт мэдэгдэл гаргасан нь мэдээж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг бямба гарагт Рияадад элэгсэг дотно хүлээн авсан нь хоёр тал хоёулаа Ираны талаар сэтгэл түгшиж буйн илрэл. Гэхдээ Саудын Араб нь АНУ-ын хувьд хэр зэрэг холбоотон байж чадах нь бүрхэг. Учир нь газрын тосны үнэ унагах өрсөлдөөнөөс үүдэн Саудын Арабын эдийн засаг хүндэрч, ажилгүйдэл ихсэн, авлига, тэгш бус байдал гаарсны дээр тус улс Йеменд Иран улстай прокси дайн өрнүүлж байгаа. Саудын Арабыг өөрчлөн шинэчлэх ханхүү Мохамедийн төлөвлөгөөнд улс төр, нийгмийн консерватив хүчин, боловсролын сул дорой тогтолцоо, угсаа залгамжлагчдын хоорондох тэмцэл саад болсоор.
Иран ч гар хумхин суусангүй. Ерөнхийлөгч Хасан Рухани өөрөөс нь илүү консерватив үзэлтэй өрсөлдөгчөө шийдвэртэй ялж, дахин сонгогдлоо. Ноён Руханигийн ялалт нь тус улсын цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй хоригийг 2015 онд цуцалснаас хойш үүссэн эдийн засгийн таатай нөхцөлийн үр дүн юм.
Ираны сонгуулийн дүнд үндэслэн тус улсад аядуу хүчин эрх барих нь хэмээн тайлбарлах шинжээч цөөнгүй. Гэвч энэ нь байдлыг хэт хялбарчилж ойлгосон хэрэг. Аядуу үзэл гэдэг тун ч харьцангуй ойлголт. Үүний зэрэгцээ хүн амын 40 хувийн дэмжлэг бүхий консерватив удирдагчид Ираны төрийн мэдлийг атгасан хэвээр байгаа. Иранд ойрын ирээдүйд шинэчлэл өрнүүлэх боломж хязгаарлагдмал, улс төрийн гибрид тогтолцоотой орших бололтой.
Үүний зэрэгцээ Хезболла, Хамас зэрэг зэвсэгт бүлэглэлийг ашиглаж, шууд мөргөлдөөнд турхирагч эзэрхэг гадаад бодлого тус улсад өв болж үлдсэнийг харгалзах ёстой. Иран улс нэгэнт олж авсан зүйлээсээ ухрах ямар ч амлалт сонгуулийн кампанийн үеэр өгөөгүй. Энэ нь Йемений зэвсэгт мөргөлдөөн сунжран, Асадын дэглэм цаашид оршиж, Сирийн дайн гааран, тус бүс нутагт нөлөөгөө тогтоохын төлөөх тэмцэл хурцадна гэсэн үг.
Саудын Араб болон түүний консерватив суннит холбоотнууд АНУ-аас шинэ зэр зэвсэг худалдан авлаа ч Ираныг амархан шахаж дөнгөхгүй. Эцсийн үр дагаврыг нь харгалзах аваас ноён Трамп ч Ираны эсрэг байр сууриа өргөн цар хүрээтэй бодлого болгон өргөжүүлэх боломж бараг байхгүй.
Юутай ч Саудын Араб, Ираны харилцаа сайжрах шинж одоогоор алга. Харин ч угсаа залгамжлах дэд хунтайжийн сануулсанчлан байдал дордож болзошгүй.
Ричард Хаас