Геополитикийн чухал зэвсэг нь хэл болох тухай Британи, Америк хоёр 200 жилийн турш колоничлол явуулж, худалдаа, аж үйлдвэрлэл, шинжлэх ухаан, санхүүгийн асар их эрх мэдэлтэй байснаараа дэлхий дахинд боловсрол, coёл, засаглал, худалдаа, технологийн шинэ нөхцөлийг хуульчлан өвлүүлжээ. Эдүгээ англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг 500 орчим сая хүн, хоёр дахь хэлээ гэж үздэг 1.5 тэрбум хүн ард буй тухай Wikipedia-д бичжээ.
Британи, Францын аль алин нь колониуддаа хэл, соёлоо тулгасан. Колони ихэнх орнууд нь тусгаар тогтносныхоо дараа эзэн улсынхаа хэлээс татгалзан төрөлх хэлээ сэргээж, гаднын соёлыг шахах бодлого их бага хэмжээгээр явуулсан боловч тууштай үр дүнд хүрээгүйн жишээ бол төрийн хэл нь англи байгаа Сингапур, Хонконг хоёр байна. Зөвлөлт Холбоот Улс ид цэцэглэн мандаж байх үед орос хэл нь Прагаас Улаанбаатар, Ханой хүртэл lingua franca болж байлаа. Харин СССР гэх эзэнт гүрэн нурж унасан тэр аясаар орос хэлийг төрийн хоёрдугаар хэл гэх нь Дорнод Европ, Монголд бүр байхгүй болсон бол одоо Украин, Гүрж орос хэлнээс бүр татгалзаж байх шиг.
Манай Монголд орос хэл мөн ч өндөр авсан даа. Орос хэлний багшийн дээд сургууль, төрийн албанд удирдах тушаалд очиж буй бүх хүн орос хэлээр шалгалт өгдөг байсан гээд жишээ маш их бий. Орос хэлний багш гэж хосгүй гоё мэргэжил хүртэл манайд байлаа. Дэлхийд геополитикийн эрх мэдэл, нөлөө нь нэмэгдэхийн хэрээр тухайн хэл түгж, тархдаг жишээ бол социализмын үеийн орос хэл гарцаагүй мөн л дөө.
Дэлхийд эрх мэдлээ тогтоосон тэр гүрний төрөлх хэл нь дэлхийн түгээмэл хэл болмогц тэр ард түмэн ихээхэн бардам болж, бусад ард түмэн тэдний хэлийг сурахаар хошуурдаг нь жам ёсны үзэгдэл юм. Өнөөгийн АНУ ба түүний англи хэлийг жишээлж болж байна. АНУ дэлхийд ноёрхоод байгаад дөрвөн хүчин зүйлээр нөхцөлдөж байна гэж үздэг. Энд мэдээж, цэрэг-стратегийн хүч нөөц нь орно. Хоёрдугаарт эдийн засгийн асар их хүч нөөц нь орно. Тэнд дэлхийн ДНБ-ий 30 орчим хувь нь байна. Үүний дараа шинжлэх ухаан-технологийн асах их хүч нөөц нь орно. Соёлын асар их нөлөөлөл түүнийг тээгч англи хэл нь мөн орно. Соёл гэдгээр зөвхөн Холливудын энэ их кинонууд, энэ их дуу хөгжим, бохь, жийнс, кола тэр чигтээ зэвсэг болон дэлхийгээр түгэн тархаж байгааг хэлж байна.
Берлиний хана нуран унасны дараа германчуудын үндэсний сэтгэлгээ сэргэж, англи хэлээр чөлөөтэй ярьдаг байсан нэгэн нь олон улсын хурал дээр тэд германаар ярихыг зорьж байв. Японы эдийн засгийн хүчин чадал япон бус улс түмэнд япон хэл сурахыг тулгаж, Хятадын эдийн засгийн эрчтэй хөгжил хятад хэлийг мөн тийм хэмжээд гаргаж иржээ. Үүнийг Монгол дахь хятад, япон хэлний сургалт, тархалтаар нотолж болно. Энэ чинь хэл сурах сургалт үйл явц биш, бид чинь гадаад хэлний тулгалтын өмнө хүчин мөхөсдөж буйг хэлж байна.
Эдүгээ Зүүн өмнөд Ази дахь хятад цагаачдаар дамжин тус бүс нутагт олон улсын бизнес хятад хэлээр англи хэлтэй зэрэгцэн явагдаж байна. Өрнийнхний эрх мэдэл, хүч чадал суларч, бусад иргэншилд байраа тавихын хэрээр бусад нийгэмд англи болон өрнийн бусад хэлийг шахах, өөрчлөн хэрэглэх явдал харагдах болж байна. Холын ирээдүйд Хятад нь өрнийнхний оронд дэлхийд ноёлох иргэншил болж гарч ирвэл англи хэл lingua franca байхаа больж, харин хятадын мандарин хэл түүнийг орлоно гэх таамаг байдаг. Гэвч энэ нь юу л бол.
XXI зуун Хятадын зуун болно, Азийн зуун болно гэх таамгийг баруунд яг одоо бүтээж буй метатехнологи өөрчилчихлөө. Энд метатехнологиос зөвхөн web–технологийг нь салгаад аваад үз л дээ. Microsoft, Apple, түүний iphone-ууд, ipad, мөн Facebook, Twitter, LinkedIn, WiFi, youtube-ийг хятад хүний оюун тархи яагаад бүтээж чаддаггүй юм бэ гэх энгийн асуулт тавиад, хариулт хайгаад үз. Microsoft, Apple, түүний iphone-ууд, ipad, мөн Facebook, Twitter, LinkedIn, WiFi, youtube чинь бүгд англи хэлээр бүтээгдэж, англи хэлээр түгэн тархаж байгаа тул англи хэлийг яалт ч үгүй дэлхийн гол хэл болго гээд тулгачихаж байгаа хэрэг.
Та нар компьютерээ өглөө нээдэг дээ. Start windows гэсэн бичиг гараад ирдэг дээ. Цонхоо нээ гэсэн үг шүү дээ. Яг үнэндээ бол “Нүдээ нээ, мэлмийгээ нээ, цаана чинь бид байна. АНУ байна” гэсэн үг л дээ. Дэлхийд эрх мэдлээ тогтоосон тэр гүрний төрөлх хэл нь дэлхийн түгээмэл хэл болж буйн гашуун жишээ бол энэ их компьютерын бүчилт биш гэж үү. Өөр нэг жишээ. Wikipedia гэх лавлахыг аваад үз. Ердөө л жирийн хэрэглээ шүү дээ. Мэдээлэл авъя гээд нэг сэдэв сонго. Англиар бол нүүр дүүрэн, талбай нь чигжүү мэдээлэл гарч ирэх бол орос хэлээр түүний тал, монгол хэлээр хоёр абзац хүрэхтэй, үгүйтэй текст гарч ирдэг. Бараг хүн үздэггүй учраас тэр шүү дээ.
Колони асан орнууд тусгаар тогтнохын хэрээр уугуул төрөлх хэлээ дээдлэн, эзэн улсын хэлийг шахах нь зүй ёсных боловч хөгжлөө дагаад англи хэлийг тийм болгочихож арай чадахгүй өдий хүрчээ. Үндэсний элитүүд нь үндэсний дүр төрх онцлогоо сэргээж, тэгснээрээ өрнийнхний хараат байдлаас салах зорилго тавивч хэлэн дээр тэгж чадахгүй, эсвэл хүсэхгүй байх шиг. Африкт англи, франц, португал хэл л ноёлж байна. Хойд Африкт бол араб хэл.
Монголд нөмрөөд ороод ирсэн мэт надад санагдах
Үндэсний лут элитүүд тусгаар тогтносныхоо дараа энгийн харц ардаасаа товойж ялгарах хэрэгтэй болдог, үүнд нь англи, франц болон бусад өрнийн хэл эргээд үйлчилдэг. Ингэснээрээ өрнийн бус улс орны дээд элит хэсэг харц ардтайгаа харилцахаас илүүтэй өрнийнхөнтэй үг хэлээ ололцох болжээ. Энэ нь XVII, XVIII зууныг санагдуулах бөгөөд тэр үед барууны ноёд, дээдэс франц хэлээр ярьдаг, харин өөрийн унаган хэлээ мэддэггүй байв. Энэ гайт үзэгдэл өнөөгийн Монголд нөмрөөд ороод ирсэн мэт надад санагдах юм. Бритиш сургууль, америк сургууль, олон улсын сургууль, Орчлон, Хобби гээд дээд элитийн бяцхан үрсийн тансаглалын газар буй болж, англи хэлийг орой дээрээ залчихаад явж байна. Социализмын үед энгийн харц ардаасаа товойж ялгарах гол хэрэгсэл нь орос хэл, орос дунд сургууль, орос дэлгүүр гээд жагсаж байсантай эгээ л адил үзэгдэл юм.
Өрнийн бус ертөнцөд өөр хоорондоо зөрчилтэй үндсэн хоёр хандлага яг одоо бий болоод байна. Нэг талаас англи хэлийг их, дээд сургууль, дунд сургуульд өргөн зааж буй. Монголоор жишээлсэн ч болно. Капитал, зах зээлийн төлөө глобал өрсөлдөөнд англи хэл гол хөтөч болж байгаа учраас би огтоос буруутгахгүй. Гэтэл нөгөө талаас нийгэм, улс төрийн дарамт нэмэгдэхийн хэрээр уугуул төрөлх хэлээ илүүтэй гарган тавьж, Хойд Африкт франц хэлийг арабаар сольж, Пакистанд англи хэлний оронд урду хэлийг төр засаг, боловсролд нэвтрүүлж, Энэтхэгт үндэсний хэл дээрх мэдээ мэдээлэл англи хэл дээрх нэвтрүүлгээсээ давж гарчихсан сонин тохиолдол 1990 оны дунд үеэс ажиглагдсан. Харин манайд бол тэгж туйлшраагүй.
Зөвлөлтийн эзэнт гүрэн нурж, “Хүйтэн дайн” шувтарсны дараа дарамтлагдан мартчихаад байсан үндэснийхээ төрөлх хэлийг сэргээж, шинэчлэх хандлага СССР-ийн гишүүн асан шинэ БНУ-уудад эрчтэй өрнөжээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд уламжлалт хэл, соёлоо сэргээх замаар шинэ амьдралаа бий болгож байна. Эдүгээ эстон, латви, литва, украин, гүрж, армен, түрэг, азер, молдова хэлнүүд тусгаар тогтносон улсынх нь үндэсний хэл болж бүрэн чадсан. Лалын БНУ-уудад нь мөн ийм хандлага газар авч, Азербайжан, Кыргызстан, Туркменистан, Узбекистанд орос кирилл бичгийг халж, угсаа нэгт түрэг бичигт шилжсэн бол перс хэлээр ярьдаг Тажикистанд араб бичгийг авчээ. Казах хэл хараахан тэгж чадсангүй. Орос хэлээр төрийн албан хэргээ залгуулсаар байна.
Сербиүд өөрийн хэлээ серби–хорват гэхээ больж, зөвхөн серби гэж нэрлэн, өрнийн католик “дайсны” бичиг үсгийг угсаа нэгт Оросын кирилл бичгээр сольж, харин Боснид чухамдаа 450 жил Оттоманы гүрний Балкан дахь ноёрхлын ул мөр болсон түрэг, араб гаралтай үг хэллэгийг дуртайяа шүүрэн авч сэргээн хэрэглэсэн жишээ байна. Хэтдээ тэд Европын холбоог бараадвал англи хэл рүү л явж таарна. Ерөөсөө Британи нь Европын холбооноос гарах гэж байдаг, гэтэл Европын холбооны гол хэл нь англи хэл хэвээрээ үлддэг, үүнийг тайлбарлах арга байна уу.
Ер нь монгол хэл гээд яс үзээд байдаг багш, эрдэмтдэдээ хэлэх нэгэн сануулга байна. Хэл гэдгийг төр нь тодорхойлж, хэл бичгийн хэдэн эрдэмтэд мэдэж шийддэг байсан үе нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Монголын ард түмний олонх нь ямар ажил үйлс эрхэлж байна, тэдний хэл яриа л монгол хэлний хөтөч болж байна. Монголчууд нүүдэлчид байснаа худалдаачид болсон. Худалдаачин ард түмэн гээд нэрлэчихэд хилсдүүлэлт болохгүй. Энэ их зах зээл, дэлгүүр хоршоо, худалдаачин ба худалдан авагч гээд бид бүгдийг нь харж байгаа бус уу. Жилийн дөрвөн улирал, өвөл зун, цаг наргүй, амралтын өдөргүй өсөн дэвжиж, хөгжин буй цорын ганц салбар бол худалдаа л байна.
Үүнийг дагаад худалдааны монгол хэл төлөвшиж байгаа бус уу. Худалдаачдад зориулсан урлаг, уран сайхан, сонин, хэвлэл, зар, сурталчилгаа монгол хэлний хандлагыг тодорхойлж байна. Нөгөө талаасаа мэдээллийн эринд эргэлтгүй цохиулсан монголын залуу үе интернэтийн өөр нэг хэлтэй болж авлаа. Интернэт, гар утас гэж монгол хэл бичгийн багш эрдэмтдээс илүү хүчтэй зэвсэг орж ирээд ноёлчихоод байна. Иймд англи хэлийг бид өнөөдөр биш юм аа гэхэд, 2020-иод оноос төрийн хоёр дахь, 2030 онд нэгдүгээр хэлээ болгочихсон цохиж явах юм биш байгаа.
Миний энд бичсэнийг эх хэлээ хамгаалъя гэх уриатай, гадаад хэл үзүүлэхгүй гэсэн лоозонтой монгол хэлний эрдэмтэн багш нар маань тогтож, тэвчээр зааж, намайгаа харааж зүхэхгүй шиг уншаарай даа!
Олхонуд Баярхүү судлаач проф.