Хятад залуусын дунд WeChat гар утасны аппликэйшныг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх санаачилга газар авч байна. Саяхан хэсэг залуус Apple-ийн бүтээгдэхүүнийг сүйтгэж, WeChat-ийг хэрэглэхийг уриалсан бичлэгээ сошиал сүлжээнд цацсан нь үүний илрэл юм.
Тус аппликэйшн удахгүй Google, Apple зэрэг гар утасны зах зээлийн томчуудтай хамтран ажиллаж магадгүй гэж салбарынхан таамаглаж байна. Тухайлбал, Google-ийн андройд үйлдлийн системийг гар утсанд суухад WeChat давхар татагддаг байхаар яригдаж байгаа аж.
WeChat-ийн 930 гаруй мянган хэрэглэгчийн тал хувь нь өдөрт 90 минутыг уг аппликэйшнийг ашиглахад зориулдаг байна. WeChat нь ном унших, такси захиалах, төлбөр төлөх, зоогийн газраас хоол захиалах зэрэг өдөр тутмын амьдралыг хөнгөвчилдөг олон үйлчилгээгээрээ хэрэглэгчдийг татдаг. Тус компани хамгийн их орлогоо QR код ашиглан төлбөр төлөх үйлчилгээнээс олдог юм байна.
WeChat-ийг эзэмшигч Tencent Holdings компани нь 1500 ажилтантай бөгөөд тус аппликэйшнийг дагасан, эсвэл түүнтэй холбоотой бүтээгдэхүүн хийх хүсэлтэй 200 гаруй мянган хөгжүүлэгч байдаг аж. Tencent Holdings компани ч эдгээр хөгжүүлэгчээс шилдэг санааг нь ашиглахын тулд бүх талаар дэмждэг. WeChat-ийн програмын хэл нь бусдынхаас ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байдаг учраас ийм олон хөгжүүлэгчтэй болж чаджээ.