Венесуэльчүүд сүүлийн хэдэн сар эсэргүүцлийн жагсаал хийсээр байна. Өнгөрсөн даваа гарагт Баринас мужийн Сабанет хотноо байрлах тус улсын төрийн тэргүүн агсан Уго Чавесын амьдарч байсан байрыг шатаасан талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.
Баринас мужид Үндэсний боливарын гвардийн төлөөлөл 19 настай залуу жагсаалд оролцож байхдаа алуулсан юм байна. Түүний өшөөг жагсагчид ийм аргаар авсан талаар ийн онцолжээ.
Мөн өнгөрсөн тавдугаар сарын 6-нд Сулия мужийн Вилья-дель-Росарио хотноо эсэргүүцэгчид Уго Чавесын хөшөөг галдан шатаасан юм. Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес 2013 онд хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.
Сүүлийн үед Венесуэл даяар улс төрийн хямрал дээд цэгтээ хүрээд байна. Эдийн засгийн талаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг шүүмжилж, ард иргэд жагсаалд нэгдэх болсон юм. Тэд ээлжит бус сонгууль явуулахыг шаардсаар байгаа аж.
Венесуэлийн дээд шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндэсний ассамблей буюу парламент дахь сөрөг хүчнийхний эрхийг хязгаарлах тухай тогтоол гаргасан нь эсэргүүцэн жагсах гол шалтгаан болсон байна.
Гэвч хожмоо уг шийдвэрийг цуцалсан аж. Гэвч энэ нь нөхцөл байдлыг намжааж чадаагүй байна.
Хамгийн сүүлийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 50 гаруй хүн амиа алджээ.
Эх сурвалж: BBC