АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас 2019 он гэхэд сансарт хүн нисгэж чадах эсэхийг НАСА агентлагаас асуужээ. Харин агентлаг 2021 оноос нааш сансарт хүн нисгэхгүй гэсэн хариу өгсөн байна.
Ирээдүйд НАСА-ийн сансрын нисэгчдийг Ангараг гариг руу тээвэрлэх Space Launch System пуужинг Боинг хөгжүүлж байгаа бөгөөд 2019 онд Орион хөлгийг хүнгүй нисгэхээр төлөвлөжээ. Энэхүү даалгаврын хүрээнд хөлөг гурван долоо хоногийн хугацаанд Сарыг тойроод буцаж ирэх юм.
SLS пуужин ашиглалтад орсноор дэлхийн хамгийн хүчирхэг пуужин болох юм
Харин хоёрдугаар ээлжийн хүнтэй хөлгийг 2021 онд хөөргөхөөр төлөвлөсөн аж. Тэгвэл Трампын тамгын газар эхний нислэгт хүн суулгаж болох эсэхийг асуухад агентлаг эелдгээр “үгүй” гэж хариулжээ.
Агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Роберт Лайкфүүт ажилтнуудаа хандан бичсэн захидалдаа “Зардал, эрсдэл, техникийн хүчин зүйлсийг бодоод үзэхэд эхний нислэгт хүн суулгана гэдэг тийм ч амар зүйл биш” гэсэн байна.
Өнгөрсөн Баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр Лайтфүүт хэрвээ эхний нислэгт хоёр хүн суулгавал 600-900 сая ам. долларын нэмэлт зардал гарна гэжээ. Учир нь энэ тохиолдолд хөлөгт хүн суухад зориулсан нэмэлт тоноглол, ослын үеийн аюулгүйн систем гэх мэт олон зүйлсийг нэмж суулгах шаардлагатай.
SLS пуужин ашиглалтад орсноор дэлхийн хамгийн хүчирхэг пуужин болох бөгөөд бүх цаг үеийн гайхамшиг болсон Saturn V пуужингаас ч хүчирхэг байх юм. Эхний загвар болох Block 1 нь 70 тонн ачааг тээвэрлэх чадалтай бол илүү том хувилбар нь 130 тоннын даацтай.
SpaceX компани мөн үүнтэй адил хүн даацын Шонхор пуужинг хөгжүүлж байгаа бөгөөд 2018 онд Сар тойрох аялалд хүн тээвэрлэх бол 2020 онд Ангараг гариг руу хүнгүй хөлөг хөөргөх төлөвлөгөөтэй.
Түүнчлэн Боинг болон SpaceX компаниуд ирэх жил гэхэд НАСА-ийн сансрын нисэгчдийг хөөргөж эхлэхээр ажиллаж байгаа.