Гэр ахуйн цэвэр цэмцгэр байдлыг хангахад хамгийн хэрэгтэй цахилгаан бараа бол Тоос сорогч юм. Тоос сорогчыг худалдан авахад бид юуг анхаарах вэ ? Бяцхан зөвлөмжийг PC mall дэлгүүр танд хүргэж байна.
1. Тоос хүчтэй сордог байх
Сүүлийн үеийн тоос сорох технологи нь хуйлруулан сорох технологи бөгөөд моторноос гарах хүчийг хуйлруулах явцад нэмж ижил соролттой тоос сорогчтой харьцуулахад тог бага зарцуулдаг давуу талтай байдаг.
2. HEPA шүүлтүүртэй
Тоос сорох үед хивсэнд нэвчин орсон бичил биетнүүд /бактери / тоос сорогчны арын шүүлтүүрээр дамжаад агаарт шидэгдэж байдаг байна. Тэдгээр бактериуд амьсгалын замаар биед орж харшил үүсгэх сөрөг талтай. Харин HEPA шүүлтүүр тэдгээр нянг 99,97% устгадаг байна.
3. Дуу чимээ багатай
Хүмүүсийг хамгийн ихээр стрэссдүүлдэг жагсаалтанд хамгийн түрүүнд тоос сорогчны чимээ байдаг байна. Гэхдээ цахилгаан энергийг сорох хүч болгож байгаа тул мэдээж тодорхой хэмжээний чимээ байх ёстой ч энэ нь байж болох хамгийн бага дБ байх ёстой. Хэрвээ та жоохон хүүхэдтэй эсвэл хүнгэнэсэн дуу чимээнд үнэхээр дургуй бол арай илүү мөнгө төлөөд Silence тоос сорогч худалдан авч болно.
4. Засвар үйлчилгээ авах боломжтой
Тоос сорогч шүүлтүүрийг цэвэрлээд, шингэн зүйл соруулахгүй л бол бараг эвдэрдэггүй гэдэг ч мотор муу, удаан ажиллуулах болон бусад механик гэмтлүүд гарахад засварт орох боломжтой, сэлбэг олдоцтой гээд худалдан авсны дараах засвар үйлчилгээг үзүүлдэг байх ёстой байдаг.
Бид танд Tornado брэндийн 2 төрлийн тоос сорогчыг санал болгож байна.
- Elko VCB52A15AVB tornado тоос сорогч - https://pc-mall.mn/p/3464
Сорох үлээх гэсэн 2 үйлдэлтэй, дуу чимээний түвшин ердөө 72дб, 2000Watt хүчин чадалтай мотортой, гар дээрээс удирдах боломжтой зэрэг давуу талтай.