Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өрнөж байна.
“Зам нь эвдэрснээс машины эвдрэлд нөлөөлж, тоос шороо ихтэй тохь тухгүй орчинд амьдарч буйгаа оршин суугчид хотын удирдлагуудад мэдэгдсэн. Энэ замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, явган зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийх юм байна. Хотын дарга С.Батболд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд очиж, зам засварын ажилтай танилцлаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэ зам өмнө нь 23 метр өргөнтэй, замын зорчих хэсэг нь 14 метр, хоёр талдаа тус бүр 3 метрийн өргөн явган хүний замтай, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болно. Хөгжлийн банкны 14.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй ажил. хоёр том гүүртэй. Нэг нь 42 метр, нөгөө нь 38 метрийн урттай, 22 метрийн өргөнтэй гүүр барьж байна. Зам барих талбай нь 59 айлын газрыг дайрч байгаа. Үүнээс 13 айл газраа чөлөөлөхгүй ажил удаашруулж байна. Үлдсэн газруудыг чөлөөлөх ажил эхэлсэн” гэж танилцууллаа.
3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах гэрээт хугацаатай. Харин замын зорчих хэсгийг зургаадугаар сарын 30 гэхэд нээх зорилт тавьжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ замын ажил удаашралтай явагдаж байна гэсэн дүн тавиад, ажлаа эрчимжүүлж, иргэдэд хүндрэл учруулалгүй явуулах үүргийг гүйцэтгэгч компанид өгсөн байна.