Өнгөрсөн сараас эхлээд 40-65 насныхны сонорыг мялаасан зүйл бол яах аргагүй орон даяар үнэ төлбөргүйгээр В, С вирүсийн шинжилгээ хийнэ гэсэн мэдээлэл байлаа.
Энэ насныханд тавдугаар сараас эхлэн эрт илрүүлэг үнэ төлбөргүй хийхээр болсныг Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд тэргүүтэй албаныхан төв талбай дээрээс зарласан.
Угтаа бол эрүүл мэндийн даатгалтай л бол иргэдэд шинжилгээ хийж, В, С вирүс илрээгүй бол вакцинд хамруулж, илэрвэл эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно гэдэг маш зөв зүйтэй шийдвэр байв.
Тэд эхний ээлжинд 40-65 насныхныг, ирэх жилээс 15-65 насныхныг хамруулна хэмээн иргэдэд горьдлого төрүүлсэн.
ХИЙЖ ЭХЛЭЭГҮЙ АЖЛАА ХЭТЭРХИЙ ДӨВИЙЛГӨН ЗАРЛАЖЭЭ
Гэвч сайхан амлалттай энэ хөтөлбөрийн хэрэгжилт тун муу байна.
Энэ сарын 5-нд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн сүржин нээлт болсон ч өнөөдрийг хүртэл өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хөтөлбөрийн талаар мэдээллээр дутмаг байгаа аж.
Зарчмаараа бол иргэд харьяа дүүргийн өрх, сум, эрүүл мэндийн төвийн гаргасан хуваарийн дагуу илрүүлэг шинжилгээнд хамрагдах бөгөөд ӨЭМТ-өөс бүртгэл хийж, улмаар товлосон цагийг иргэдэд хэлэх ёстой.
Гэтэл эмнэлгүүд мэдээлэлгүйгээс гадна шинжилгээ хийх оношлуургүй, үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг буцааж байна.
Баянзүрх дүүргийн 27-р хороо 15 мянга орчим хүнтэй. Тэдний 2330 нь 40-65 насныхан. Хоёр мянга орчим хүн В, С вирүсийн эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар тус хорооны “Андсайхан” ӨЭМТ-өөс лавлахаар очлоо.
Эмнэлгийн үүдэнд В вирүсийн эсрэг вакциныг хийж байна гэсэн зар байснаас илрүүлгийн талаар мэдээлэл байсангүй.
50 орчим насны гурван эмэгтэй В вирүсийн вакцинд хамрагдахаар ээлжээ хүлээн өөр хоорондоо ярилцана. Харин тэд оношилгоогоо хувийн лабораторид хийлгэжээ. Учир нь ӨЭМТ оношилгоо хийхгүй, ХӨСҮТ 13А гэсэн бичиггүй гээд хавьтуулахгүй байна гэв.
Энэ талаар тус эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан Ц.Баасанхүү “В вирүсийн эсрэг вакциныг хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 21 хүн вакцинд хамрагдсан. Манайд оношилгоо одоогоор хийхгүй. Хүмүүс үнэгүй шинжилгээ хийнэ гэсэн мэдээллийн дагуу их ирж байна. Гэвч одоогийн байдлаар бидэнд тест алга. Тиймээс нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д хандахыг санал болгож байна. Тестийн хариу шууд гардаг гэсэн. Бидэнд хэзээ өгөх нь тодорхойгүй байна” гэсэн юм.
Тиймээс дараагийн шатлалын эмнэлэг болох Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Орон даяар сүржин эхэлсэн хөтөлбөр, В, С вирүсийн оношилгооны талаар мэдэх хүн байсангүй. Лабораторийн ажилтан, “Зурагтаар зарласан болохоос хэрэгжиж эхлээгүй ажил шүү дээ” хэмээн мөрөө хавчиж байв.
Мөн Баянгол дүүргийн 1-р хорооны “Учрахуй” ӨЭМТ-ийн хувьд тавдугаар сарын 10-наас эхлэн өөрийн байранд шинжилгээг авч эхэлжээ.
Ингэхдээ иргэдээс 6000 мянган төгрөгийн хураамж авч буй юм. Нэгдсэн журмаар, үнэгүй хийх оношлуур ирээгүй тул тэд ийн иргэдээс мөнгө хурааж байгаа бөгөөд вакцин нь 10 мянган төгрөг гэв.
ИРГЭДИЙН ХАЛААСНААС НЭГ Ч ТӨГРӨГ ГАРАХ ЁСГҮЙ
Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодруулахад,
-”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна. Энэ насны бүх хүнийг хамруулахын тулд бүртгэлийн ажлыг сайн хийх ёстой. Энэ тал дээр хугацаа их зарцуулж байна. Нэгдсэн эмнэлгүүдэд оношлуур тараагдсан. Өрхийн эмнэлгүүдтэй гэрээ хийж, тараана. Ямар ч тохиолдолд шинжилгээний төлбөр гэж иргэдээс мөнгө авах ёсгүй гэсэн тайлбарыг өгөв.
Гэвч дээр дурдсан, өрхийн эрүүл мэндийн төв ч, нэгдсэн эмнэлэг ч мэдээлэлгүй сууна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт харьяа эмнэлгүүддээ чиглэл өгсөн. Удахгүй оношлуурууд тараана” гэлээ.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт иймэрхүү байна. Хийхээсээ илүү таахалзах нь ихэссэн энэ цаг үед, иргэддээ илүү хүрч ажиллавал хэн хэндээ л сайн байх сан...