#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн шинэ дугаарт "Давхар иргэншил" сэдвээр ярилцлаа. GoGo мэдээний агентлаг "Монгол эцэг эхтэй гадаадад төрсөн хүүхэд давхар иргэншил авах нь зөв үү?" гэсэн санал асуулга явуулж, уншигчид дараах байдлаар саналаа өгчээ.

Оролцогчдын онцлох ишлэлүүдийг хүлээн авна уу:
Хуульч О.Алтангэрэл
- Давхар иргэншлийг хуульчлах гэж оролдох л юм бол “үерийн далан” задарна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хуулийн чиг шугамаа бүгдийг нь алдах болно.
- 1990 оноос хойш 100 гаруй мянган иргэн Монгол Улсын иргэншлээс гарч Казахстан улсын иргэн болсон. Казахстан манайх шиг давхар иргэншил зөвшөөрдөггүй мөртлөө зүгээр л “нүдээ аниад” манай иргэдийг бүртгэсэн. Ингээд давхардал үүссэн. Зарим нь хэлээд бүртгэлээс хасагдсан, зарим нь өнөөдрийг хүртэл хасагдаагүй байгаа.
- Харьяатын асуудал 3000 хүүхдийн хүрээнд яригдах асуудал гээд байна. Тийм биш.
- Ажил хариуцаж байсны хувьд надад багцаа байна. Бээжин рүү явахдаа Монгол, Орос руу явахдаа Казахстан иргэний үнэмлэхээ ашиглаад байгаа 3000 хүн байгаа гэж байгаа ч хар таамгаар 30 мянга байгаа байх гэх таамаг байна.
- Бид яагаад хоёрдугаар сонголт юм бэ? “Манай хүүхэд АНУ-ыг сонгох гээд байна, тийм болохоор давхар харьяат зөвшөөрчихвөл Монголынхоо харьяат хэвээр үлдэх гээд байна” гэж яагаад хэлж байгаа юм бэ?
- Бид боломжгүйдээ, утаатай, өмхий, хөрс нь аюултай энэ газарт амьдраагүй. Бид арчаагүйдээ Монголд амьдраад байгаа юм биш. Улс орноо гэх сэтгэл хүн бүрт байх ёстой. Гадаадад байгаа хүнд хамааралтай.
- Хэрвээ, хууль батлагдвал жирэмсэн эмэгтэй хүн бүр боломж нь байвал АНУ-д очиж төрье л гэж бодно биз дээ.
- Маш олон улс төрч болон дарга нарын хүүхэд гадаадад байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Хүн хүүхдээ л дагадаг юм шүү. Аятай тухай орчинд хүүхдээ өсгөх гэж бодно, сургуульд сургана, найз нөхөдтэй болгоно. Ингэсээр цаг хугацаа урсаж, хоорондоо хүртэл гадаадаар ярьдаг болсон байх болов уу?
Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Я.АРИУНБОЛД
- Хоёрдмол харьяалал бодит амьдрал дээр үүсчихсэн. Үүнийг ямар байдлаар шийдэх вэ, гэдгийг ажлын хэсэг ярилцаж байна.
- Монгол, аав ээжээс гадаадад төрсөн хүүхдүүдэд Монгол төрсний гэрчилгээ өгдөг.
- Өөр газар төрсөн гээд Монгол Улсынхаа иргэнийг харьяатаас хасч болохгүй.
- Энэ асуудал өмнө нь яригдаж байсан. Бид одоо л яриад байгаа юм биш.
Хилийн чанд дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл
- Давхар иргэншлийн асуудлыг ихэнхдээ АНУ-д байгаа Монголчууд гаргаж тавьдаг.
- АНУ-д төрсөн бол шууд л тэр улсын иргэн болдог. Харин цусны зарчмаараа бол Монголын иргэн байгаад байдаг. Ингээд 16 хүрээд аль улсын иргэн болохоо шийддэг. Үүнийг л иргэддээ ашигтай байдлаар шийдээд өгөөч гэсэн хүсэлт их ирдэг.
- 200 мянга орчим хүн гадаадад байгаа нь хүн амтайгаа харьцуулахад маш их тоо.
- Гадаадад төрсөн болон, байж байгаад ирсэн хүүхдүүдийг эх орон нь “угтаж” авдаггүй. Өөрөөр хэлбэл, тэдэнд Монголын соёл, хэл, ёс заншлыг заах ёстой.
- Монголын талаар мэдээлэл байхгүй тул эх орноо сонгохдоо өөр улсыг сонгоод байж магадгүй.
Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач доктор Н.Сувд-Эрдэнэ
- Давхар иргэншлийг нийт массаар нь хүлээн зөвшөөрч болохгүй ч гадаадад төрсөн монгол хүүхдийг зөвшөөрч болно гэж боддог.
- Хятад улс давхар харьяалал хүлээн зөвшөөрдөггүй нь үндэсний аюулгүй байдалтай нь холбоотой байж магадгүй. Олон хүнийг хянах амаргүй.
- Давхар иргэншилтэй хүүхэд нийгмийн халамж болон суралцах тал дээр олон боломжтой болдог.
УИХ-ын гишүүн, гадаад харилцааны сайд асан Л.Болд
- Монгол Улсад давхар иргэншил байхгүй. Үүн шиг ойлгомжтой зүйл байхгүй. Өөрчлөх шаардлагагүй.
- Давхар иргэншлийн асуудал ганцхан хоёрдмол харьяалалтай хүүхдүүдийн тухайд ярьж байгаа асуудал биш.
- Давхар харьяалалтай болчхоод байгаа хүүхдүүдийн асуудлыг тухайн хүрээнд нь л шийдэх хэрэгтэй. Давхар харьяалал зөвшөөрөхгүйгээр нийгмийн асуудлыг нь шийдэх бололцоо бий.
- Давхар харьяалалтай болгосноос гадаадад байгаа хүүхдүүдэд монгол ахуй, хэл соёлоо зааж өгөх ёстой.
- Хилийн чанадад байгаа иргэдэд давхар харьяаллын асуудлаар төрийн байр суурийг илэрхийлээд асуудал цэгцэрчихсэн байсан. Гэтэл энэ асуудлыг дахин сөхөж байгаа нь зохимжгүй юм.
МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ж.Баттогтох
- Бид даяаршлын үед амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ Монгол улс өөрөө ямар онцлогтой вэ, хоёр хөрш маань ямар вэ, газарзүйн байрлал маань ямар вэ, геополитикийн ямар асуудалтай вэ, гэдгээ харах ёстой.
- Нэгдүгээрт, аюулгүй байдлаа сахин хамгаалахгүй бол улс орнууд давхар харьяалал зөвшөөрч байна гэдгийг шууд л дагаад хийх боломжгүй. Энэ бол үндэслэл биш.
- Гадаадад байгаа хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулж, буцаж ирэх талаар нь ажиллах ёстой. Түүнээс харьяалал өгөөд л энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш.