УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд гишүүд Монголбанкинд хийсэн шалгалтын дүнтэй танилцана.
Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан билээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Х.Болорчулуун нарын гишүүд багтсан юм.
Ажлын хэсэг шалгалт явуулаад дууссан бөгөөд даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдааны үеэр бүлгийн гишүүдэд урьдчилсан байдлаар танилцуулжээ.
Бүлгийн хурал дээр Т.Аюурсайхан гишүүн тайлангаа танилцуулаад гишүүдэд мэдээлэл болгож, танилцуулга тараасан ч хурлын дараа хурааж авсан байна. Учир нь Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг нууцын зэрэглэлд хамруулж буй юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүдээс тодруулахад нууцын зэрэглэлтэй материал тул нууц задруулахыг хатуу хориглосон гэсэн хариултыг өгч байлаа.
Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа "Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгаж дуусжээ. Хохирол олон зуун тэрбумаар хэмжигдэж байна" гэж бичжээ.
Өнөөдөр Эдийн засгийн хуралдаанаар энэ асуудлыг хаалттай хаалганы цаана хэлэлцэхийг үгүйсгэхгүй.