09:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд
ИТХ-ын үйл ажиллагаанд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, байгаль орчин, боловсролын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих сайн туршлагын талаар аймаг, сум, дүүргийн ИТХ-ууд зөвлөлдөнө.
09:00 цагт Корпорейт зочид буудлын 5 давхар
Улаанбаатар танхимд “МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ГАРЦ” зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, гадаадын төслийн нэгжийн төлөөлөл, орон нутгийн иргэд, мал аж ахуйн мэргэжилтнүүд, фермерүүдийн төлөөлөл оролцоно.
09:30 цагт Бишрэлт зочид буудал, Даймонд танхимд
Монголын Энтерпренёруудын нэгдсэн чуулганыг Хөгжлийн Шийдэл ТББ-ын дэргэдэх Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага хөтөлбөр зохион байгуулж байна.
09:00-11:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлэгт
ЭМЯ-ны удирдлагууд ажиллана. Энэ үеэр гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрхний нээлттэй мэс засал, ангигографийн хагалгааны үйл явцтай танилцана.
10:00-13:00 цагийн хооронд Төрийн ордны их танхимд
"Эмэгтэйчүүд ба эдийн засаг" сэдэвт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болно.
10:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
Үндсэн хууль зөрчиж буй зөвлөлдөх санал асуулгын талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ
10:00 цагт
- Зам тээврийн салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр "УБТЗ" ХНН бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна.
- Хуучин царцаа ногоон буюу "АН-2"-ийн шинэчилсэн загвар ТВС-2МС онгоцыг Монголдоо үйлдвэрлэнэ. Хуучин "АН-2"-ийг Сүхбаатарын талбайд үзэх боломжтой. Харин шинэчилсэн загвар ТВС-2МС загварын онгоц Чингис хаан ОУНБ-д 12:30-д газардана.
11:00 цагт
БОАЖЯ-ны "Хаан танхим"-д
Соёмботой уулыг ухаж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан БОАЖЯ-наас албан ёсны тайлбар хийнэ.
Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд
Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас 6-р сарын 26-ны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Сонгуулийг ажиглах түр хороог албан ёсоор нээж байгаатай холбогдуулан мэдээлэл хийх юм байна.
12:00 цагт
Самбалхүндэвийн эргэмжийн газрын зүүн талаас Дэнжийн 1000 холбосон шинэ замын нээлт болно.
12.00 цагт БСШУСЯ-ны 401 тоотод
Энэ жилийн Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхдийн эх хэлний боловсролд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү хурлаар хүүхдийн хэл ярианы орчин, төрөлх хэлээ эзэмшиж буй байдал, хүүхдийн сэтгэхүйд уран зохиол, монгол тоглоом наадгай зэрэг нь хэрхэн нөлөөлдөг тухай эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хурлын төгсгөлд хэлэлцүүлэг хийх юм.
15:30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд
Ноён уулын шүүх хурал болно Хурлаар Сентерра Гоулдын лицензийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийднэ.
Тавдугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00:00 цагт
Нийслэлд хийж буй Авто замын засварын ажлын явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан унаа Хангарди ордны өмнөөс явна.