Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Манчестерт болсон дэлбэрэлттэй холбоотойгоор онц байдлыг террорист заналхийллийн ноцтой түвшнөөс хамгийн дээд буюу онц аюултай түвшин рүү шилжүүлсэн тухайгаа зарлажээ.
Цагдаа, тагнуул болон бусад хүчний байгууллагуудаас бүрдсэн Терроризмын шинжилгээний нэгдсэн төвөөс террорист заналхийллийн түвшнийг тогтоодог байна.
Тэдний дүгнэснээр тус улсад дахин халдлага гарах магадлал өндөр байгаа талаар Британийн Ерөнхий сайд мэдэгджээ. Тус улсад Манчестерийн халдлагатай холбоотой бүхэл бүтэн бүлэг хүмүүс байх магадлалтай талаар тэрбээр анхааруулсан байна.
Их Британийн хотуудад эргүүлд гарч байгаа цагдаагийнханд тус улсын арми нэгдэж байгаа талаар Ерөнхий сайд мэдээллээ. Мөн нэмэлтээр дэд бүтцийн байгууламжууд болон аялал жуулчлалын соёлын дурсгалт газруудыг хамгаалалтад авчээ.
Их Британид террорист заналхийллийн дээд түвшнийг өмнө нь хоёр ч удаа тогтоож байсан аж. Лондон хотын захирагч Садик Хан Манчестерт болсон халдлагатай холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр:
"Би Лондонгийн оршин суугчдад хотоо хамгаалахын тулд чадах бүхнээ хийж буйгаа хэлмээр байна. Та бүхнийг тайван байж ямар нэг сэжигтэй тохиол гарвал даруй цагдаагийн газар мэдэгдэхийг уриалж байна" гэжээ.
Манчестер аренад Ариана Грандегийн тоглолтын үеэр болсон дэлбэрэлтийн улмаас 22 хүн амиа алдаж, 59 хүн шархаджээ.
Эх сурвалж: BBC