ОУВС-гийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж, манай улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах эсэх шийдвэрийг гаргана.
Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газар ОУВС-гаас 440 сая ам.доллар, бусад томоохон хандивлагчдаас нийт 5.5 тэрбум ам.долларын зээл авах эрхтэй болох юм.
ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ асуудлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэж эцэслэн батлах товтой байсан ч УИХ-аас баталсан тогтоолтой холбогдуулан хойшлуулсан билээ.
Тодруулбал, 2017 оны төсвийн тодотголтой хамт баталсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтад Оюутолгой гэх мэт томоохон компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар дамжуулах тухай заажээ.
Гэвч тус заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд гацаа үүсгэх нөхцөл байдал тулгарсан юм. УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалттай холбоотойгоор Монголын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол үүссэн гэдгийг ОУВС анхааруулж байсан юм.
Үүний дараа УИХ-ын чуулганаар УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж баталсан юм.