Олон улсын шатрын Их мастер Ц.Батчулуун шилдгийн шилдэг 128 шатарчдын дунд зохиогдох Шатрын дэлхийн цомын төлөөх тэмцээнд оролцох эрхийг Монгол Улсаас анх удаа авчээ.
Тэрбээр БНХАУ-ын Ченгду хотод зохиогдсон "Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий нээлттэй төрөлд шилдэг 33-н Их Мастеруудтай өрсөлдөж, эрхээ авсан бөгөөд энэ амжилт нь Монголын шатрын түүхэнд гарцаагүй цоо шинэ хуудсыг нэгээр нэмж байгаа хэрэг аж.
Ц.Батчулууны хувьд 2011 онд их мастерын болзол хангасан бөгөөд шатрын спортоор 25 жил хичээллэж байгаа юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын шатрын холбоо