“Технологийн ачаар хүн төрөлхтний хөгжил улам хурдалсаар...” — The Economist
1820 оны үед хүн төрөлхтөн 35 орчим л насалж, дэлхийн нийт хүн амын 94 хувь нь нэн ядуу түвшинд амьдарч, 20 хувиас ч бага нь бичиг үсэг тайлагдсан байв. Харин өнөөдөр хүн төрөлхтөн амьдрах хугацаагаа 70 ба түүнээс дээш жилээр таамаглаж, 80-аас дээш хувь нь бичиг үсэг тайлагдсан байна.
Эдгээр хөгжил дэвшлийг технологигүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд технологи аж үйлдвэрлэлийн үеэс өнөөгийн мэдээллийн эринд ч үргэлжлүүлэн хөгжсөөр байна.
Дэлхийг цаашид илүү ихээр өөрчилж, хүн төрөлхтнийг халамжлах олон гайхалтай технологиуд бий. Тэдгээрээс ДОЛООГ нь танилцуулъя.
#1 Өөрийгөө жолооддог машин
Өөрийгөө жолооддог машинууд нь хүн машиныг жолоодохоос илүү эрсдэл багатай. Ойрын 3-5 жилийн хугацаанд эдгээр нь илүү аюулгүй, бас хүмүүс голчлон өөрийгөө жолооддог машиныг илүүд үзэх төлөвтэй байна.
ДЭМБ-ын тооцоогоор жилд 1.25 сая хүн авто тээврийн ослоос үүдэлтэй шалтгаанаар энэ хорвоог орхих болжээ. Тэдгээрийн тэн хагас нь явган хүн, унадаг дугуй, мотоцикл машинд мөргүүлсэн тохиолдол байдаг. Түүнчлэн 15-29 насны залуучуудын үхлийн шалтгаан нь авто машины осол болдог.
20 дугаар зуунд машин бидний амьдралыг өөрчилсөнтэй адил өөрийгөө жолооддог машин ч мөн адил 21 дүгээр зууны томоохон хувьслын нэг байх нь гарцаагүй. Ихэнхи тохиолдолд хотуудын ашиглах боломжтой зай талбайн 20-30 хувийг машиныг байрлуулахад ашигладаг бөгөөд машиныг ашиглах хугацааны 95 хувь нь зогсоол дээр өнгөрдөг байна.
Өөрийгөө жолооддог машиныг цаг үргэлж хэрэглэх боломжтой (гар утасны аппликэшний тусламжтайгаар) буюу зогсоолын хэрэгцээг эрс бууруулна. Машинууд хоорондоо холбоотой байх бөгөөд ингэснээр осол аваар гарах эрсдэл, замын түгжрэл ч мөн багасна. Таны жолоо барих хугацаа багассанаар боловсрол, ажил, найз нөхөд гэх зэрэг бусад зүйлд зарцуулах цаг нэмэгдэнэ.
Эх сурвалж: Tech Insider
#2 Сэргээгдэх эрчим хүч
Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол цахилгааны хэрэглээг багасгах юм. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам бидний хэрэглээ нэмэгдэж байна уу гэхээс буурч байгаа нь үгүй. Эрчим хүчний хэрэглээг бууруулах аргууд үр дүн багатай байсаар л байна. Аз болоход эрдэмтэд, инженерүүд, шинийг санаачлагчид сэргээгдэх эрчим хүчийг хүртээмжтэй, бас хэмнэлттэй болгохоор тууштай судалгаа хийж, ажилласаар байна.
Технологи, үйлдвэрлэлийн салбарын ахисан түвшний хөгжлийн хүчээр нарны эрчим хүч хуримтлуулагчийн үнэ 1977 оноос хойш 99.5 хувиар буурсан байна. Нарны эрчим хүч удахгүй түлшний эрчим хүчнээс илүү өртөг багатай болно.
Салхины эрчим хүчний үнэ өртөг ч мөн өмнөх үетэй харьцуулахад маш бага үнэтэй болсон төдийгүй сүүлийн арван жилд АНУ-ын эрчим хүчний хэрэглээг хангагч гурав дахь үндсэн эх үүсвэр болоод байна.
Байгууллагууд ч мөн сэргээгдэх эрчим хүчний давуу талын тухай ярьж эхэллээ. Жишээлбэл, Энэтхэг улсад онгоцны буудлыг өөрөө өөрийгөө сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэж, хэрэгцээгээ хангах боломжтой болгосон санаачлагыг дурдаж болно.
Энэтхэгийн Кочи хот дахь онгоцны буудал (эх сурвалж: Clean Technica)
Тесла компани шатахуун бус цахилгаанаар цэнэглэгддэг өндөр үзүүлэлттэй авто машин үйлдвэрлэж дэлхий даяар цахилгаан цэнэглэгчийн станц байгуулж эхэлсэн гээд үргэлжилнэ.
Сэргээгдэх эрчим хүч цаашид эрчим хүчний хэрэглээг хангах анхан шатны, зайлшгүй хүчин зүйл болж хувирна гэсэн дохиунууд бий. Жишээ нь Япон улсад гэхэд шатахуун түгээх станцаас олон тооны цахилгаан цэнэглэгчийн станц байна.
Герман улс ч мөн их хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж буй бөгөөд зарим тохиолдолд хэрэгтэй хэмжээнээс илүү ихийг ч үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг. Эх сурвалж: Time Magazine
#3 Виртуал ба бодит орчин
Компьютерын процессор нь хүчин чадал ихтэй, хурдтай илүү итгэл үнэшил бүхий виртуал, эсвэл бодит байдлыг бий болгох боломжтой. Facebook, Google, Apple, Microsoft зэрэг компани VR, AR-ийг илүү тав тухтай, сонирхолтой болгохоор олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байна.
Хүмүүс зарим тохиолдолд VR, AR-ийг зөвхөн тоглоомд ашиглах боломжтой гэж ойлгодог. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам хэрэглээ нь улам өргөжнө. Жишээлбэл, 3-D объектыг удирдахад ашиглаж болно.
Augmented reality (Iron Man)
Дэлхийн нөгөө өнцөгт байгаа найзууд, хамтран ажиллагсадтайгаа уулзахын тулд, мөн эмчилгээний зориулалтаар буюу айдас, саа өвчнийг эмчлэхэд ашиглах боломжтой. VR, AR нь шинжлэх ухаанчдын хэдэн арван жилийн мөрөөдөл болсон зүйл бөгөөд ойрын хугацаанд мөрөөдөл нь биеллээ олж, бид өдөр тутам ашиглаж эхэлнэ.
Эх сурвалж: New Scientist
#4 Дрон ба нисдэг машинууд
“Зам аа? Бидний очих газарт зам шаардлагагүй” — Dr. Emmet Brown
“GPS”-ийг анх цэрэг армийн зориулалтаар ашиглаж эхэлсэн бөгөөд одоо цагт газрын зураг, зүг чигээ олох, “Pokémon”-ийг хайх зорилгоор ашиглаж байна.
Үүний нэг адил дрон ч цэргийн зориулалтаасаа хальж өргөн хүрээнд хэрэглэгдэж, энгийн хүмүүс ашиглах болсон. Жишээлбэл, дроныг гүүр, өндөр хүчдэлийн шугам зэргийг шалгах, байгалийн гамшигт өртсөн газруудыг тогтоох, хулгайн антай тэмцэх зэрэг олон аргаар хэрэглэх болов.
Эх сурвалж: NBC News
Amazon, Google зэрэг компаниуд хүргэлтийн үйлчилгээнд дрон туршиж байна.
“Amazon”-ийн хүргэлтийн дрон
Zipline гарааны бизнес нь дроныг зам тавигдаагүй, хүрэх боломжгүй болсон тосгодод эмчилгээний хангамж хүргэхэд ашигладаг.
Эх сурвалж: The Verge
The Terrafugia TF-X нисдэг машин (source)
Нисдэг машиныг дронтой харьцуулахад мэдээж овор хэмжээ ихтэй. Үйлдвэрлэх материал, зай (цэнэг), мөн үйлдлийн систем зэргээс шалтгаалан нисдэг машин өнөөдөр бидний ашиглаж буй онгоц, эсвэл нисдэг тэргээс хавьгүй илүү, бас хүртээмжтэй байж чадна.
#5 Хиймэл оюун ухаан
‘’Компьютер хүнийг Го даамаар ялахад дахиад 100 жил болж мэднэ. Магадгүй түүнээс ч удаж магадгүй. — New York Times, 1997
Хиймэл оюун ухаан нь сүүлийн 10 жилд шинэ алгоритмууд, дата цуглуулгын их өсөлт, компьютерын хүчин чадлын нөлөөтэйгөөр хурдтай хөгжиж буй юм. Хиймэл оюун ухаан бүх л салбарт байх бүрэн боломжтой. Жишээлбэл, гэрэл зурагт AI технологийг урлагийн зориулалттайгаар нэвтрүүлснээр гэрэл зургийг өгөгдсөн уран зураг руу хувиргах боломжтой.
“Google”-ээс дата төвийг удирддаг хүчний систем AI-ийг үүсгэсэн бөгөөд ингэснээр эрчим хүчинд зарцуулдаг сая сая ам.долларыг хэмнэх боломжтой болжээ.
“Магадгүй “AI” хүмүүс биднийг илүү сайн шатар тоглож, сайн нисгэгч болгож, сайн эмч, сайн шүүгч, сайн багш байхад тусалж чадна.” — Kevin Kelly
Зарим хүн AI хүний ажлыг булаана гэж зовнидог. Гэсэн хэдий ч түүхийн хуудсыг сөхвөл технологи ажлыг багасгаж оронд нь шинэ, илүү дээр ажлуудыг бий болгосоор ирсэн байдаг. Жишээ нь: Хувийн компьютерийн дэвшлийн ачаар бичээчийн ажил үгүй болж, харин график дизайнерууд гарч ирснээр илүү сайжруулсан биш гэж үү?
Ажлууд үгүй болж, оронд нь шинэ ажил бий болох тухай төсөөлөхөд арай амар байх л даа. Өнөөдөр сая сая хүн апп хөгжүүлэгч, унаа хуваалцах жолооч (Uber-р жишээ авч болно), дроны оператор, нийгмийн сүлжээний маркетерүүд гэх зэрэг арван жилийн өмнө байх нь атугай төсөөлөхөд ч бэрх байсан ажлын байрууд бий болсон.
Эх сурвалж: Harvard Business Review
#6 Хүн бүрт халаасны суперкомпьютер
2020 он гэхэд дэлхий дээрх насанд хүрэгчдийн 80% нь интернетэд холбогдсон ухаалаг утастай болсон байна. iPhone 6 гар утсыг хоёр тэрбум хүн хэрэглэж байгаа нь 1995 онд Intel Pentium компьютерын хэрэглэгчийн тооноос даруй 625 дахин их байна. Өнөө цагийн ухаалаг утаснуудыг суперкомпьютер гэж нэрлэж болох юм.
Ромын Папыг харахаар ирсэн хүмүүс (эх сурвалж: Business Insider)
Интернетэд холбогдсон ухаалаг утаснуудыг хэдхэн жилийн өмнө энгийн хүмүүс бус харин цөөн хэдэн элит л ашиглах чадвартай байсан.
“Яг одоогоор Кени улсын Масай омгийнхны гар утасны хэрэглээ, харилцаа холбооны хүчин чадал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн 25 жилийн өмнөх үеийн хэрэглээнээс арай л байна. Хэрэв тэр утсан дээрээ “Google” ашигладаг бол 15 жилийн өмнөх АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү мэдээллийн хүртээмжтэй байдалд буй гэсэн үг. ” — Peter Diamandis
#7 Их сургуулийн хэмжээний цахим боловсрол
Их сургууль, коллежийн төлбөр цаг өнгөрөх тусам өссөөр байгаа цаг үед ухаалаг утастай хэн бүхэн хүссэн хичээлээ онлайнаар судалж, боловсролын зорилго бүхий үнэгүй, мөн чанар нь сайжирсаар байх контентийг ашиглах боломжтой болно.
Британника Нэвтэрхий толь хэдэн жилийн өмнө 1,400 ам долларын үнэтэй байсан. Харин одоо хүссэн хэн бүхэн ухаалаг утсаараа Википедиаруу нэвтрэх боломжтой. Бид сургуульд явж, компьютерын програмчлалыг сурахын тулд программын тухай ном худалдан авдаг байсан.
Харин одооноос 40 програмчдыг нэгтгэсэн “Stack Overflow”-оос тэднээс суралцах боломжтой болжээ. “YouTube” сая сая цагаар хэмжигдэх хугацаа бүхий, шилдэг их дээд сургуулиудын багш нарын хичээл, сургалт, лекцийг байршуулж байна.
Youtube дээр байршуулсан UC Berkeley их сургуулийн Биологийн хичээл
Цахим хичээлийн чанар цаг үргэлж сайжирдаг. Сүүлийн 15 жилд гэхэд “MIT” их сургуулиас лекцүүдийг бичиж аван, эмхэтгэлүүдийг ч хавсаргасан 2000 гаруй хичээлийг цахим орчинд байршуулсан байдаг.
“Гол санаа маш энгийн: Хичээлийн материалыг цахим орчинд байршуулж хүн бүхэнд хүртээмжтэй болгох” — Профессор Dick K.P. Yue, MIT School of Engineering
Дэлхийн хамгийн шилдэг судалгааны сургууль гэдэг үүднээс MIT нь цаг үетэйгээ үргэлж хөл нийлүүлж, эсвэл түрүүнд алхаж ирсэн билээ. Дараагийн хэдэн арван жилд олон сургууль “MIT”-аас үлгэрлэн эгнээнд нь нэгдэнэ хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: Futurism