Даваа гарагт болсон Манчестерийн халдлагыг амиа золиослогч үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Сэжигтэн болох 22 настай Салман Абеди нь хэд хоногийн өмнө Ливиэс ирсэн байжээ.
Манчестер хотноо төрж өссөн тэрбээр тус улсад байрлах зэвсэгт дайчдын хуаранд бэлтгэлээ хангасан байж болзошгүй гэж найзынх нь ярьсныг Таймс сонинд уламжилсан байна.
“Салман Абеди гурван долоо хоногийн өмнө Ливийг зорьсон. Тэрээр хэд хоногийн өмнө ирсэн юм” гэж сэжигтний сургуулийн найз ярьсан аж.
Хүчний байгууллага болон тусгай албаныхан амиа золиослогч Ливид бэлтгэлээ хангасан эсэхийг шалгаж байна.
Мөн түүнийг хэдэн сарын өмнөөс сахал тавих болсон. Шашны хувцас өмсөж, гудамж талбайд мөргөл үйлдэж байсан гэсэн мэдээлэл ч байгаа юм.
Амиа золиослогч нь Ливийн тэрс үзэлтний гэр бүлээс гаралтай бөгөөд ах, эгчтэй аж.
Хоёр хоногийн өмнө болсон Манчестерийн халдлагад нийт 22 хүн амиа алдаж, 120 хүн шархадсан юм. Үүний зэрэгцээ хэд, хэдэн хүүхэд сураг алдарсан талаар мэдээлж байна.
Дээрх хэргийн хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээхээ мэдэгдээд байгаа юм. Халдлага Манчестер арена хэмээх цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд болсон. Тухайн үед Америкийн дуучин Ариана Грандегийн тоглолт болж байсан юм.
Эх сурвалж: Риа новости